УЛС ТӨР
МАН-ЫН бүлэг ТОМСГОСОН можаритор хувилбарыг дэмжлээ
Өнөөдөр МАН-ын бүлэг хоёо удаа хуралдаж 2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон тойрог, олон мандат буюу томсгосон можаритор хувилбараар явуулахаар эцэслэн шийдвэрлэлээ.
Учир УИХ-ын сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсгээс 26 том, 50 жижиг тойргоор явуулах санал гаргасан ч тус санал унасан байна.
Харин томсгосон тойрог, олон мандат буюу томсгосон можаритор хувилбараар 2008, 2012 оны УИХ-ын сонгуулийг явуулж байсан билээ. Тодруулбал, нэг аймаг, дүүрэг нэг тойрог болох ба үүний мандатын тоонд тааруулж улс төрийн нам тус бүрээс нэр дэвшигчид өрсөлддөг онцлогтой билээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.