Гадаад мэдээ

Испанийн үерт амь үрэгдсэн хүний тоо 158 хүрлээ

Испанийн зүүн бүсэд оршдог Валенсиа бүсэд мягмар гарагт /2024.10.29/ их хэмжээний бороо орсны улмаас хүчтэй үерлэсэн. Пүрэв гарагийн /2024.10.31/ байдлаар нас барсан хүмүүсийн тоо 158 хүрч, аврах багийнхан сураггүй болсон иргэдийг хайсаар байгаа юм. Испанийн бүс нутгуудын хамтын ажиллагааг хариуцсан сайд Анхель Виктор Торрес хэлэхдээ “158 хүн нас барсан. Гэхдээ олон арван хүн сураггүй хэвээр байгаа” гэсэн тул амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэх хандлагатай байна.

Цаг уур судлаачид нэг жил орох хэмжээний бороо найман цагийн хугацаанд асгарсны улмаас тус үер буусан гэж мэдээлжээ. Энэхүү гамшиг нь сүүлийн 50 жилд Европт тохиолдсон хамгийн хохиролтой үер байж магадгүй юм. 2021 онд Германд болсон үерийн улмаас 185 хүн нас барсан. 1970 онд Румынд үерийн улмаас 209 хүн амь үрэгдсэн юм. Үүнээс өмнө 1967 онд Португалд буусан хүчтэй үерийн улмаас 500 гаруй амиа алджээ. Ийм их хэмжээний бороо ороход хүргэсэн үзэгдлийг Испанид DANA гэдэг аж. Энэ нь хүйтэн, дулаан агаар нийлж хүчтэй борооны үүл үүсгэдэг цаг уурын үзэгдэл юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button