УЛС ТӨР
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшиллоо

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 10:00 цагт хуралдах товтой байлаа. Гэвч УИХ-ын сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдаж, дүгнэлтээ эцэслэхээр болсон тул байнгын хорооны хуралдааныг хойшлуулав.
МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулах шийдэлд хүрч, ажлын хэсэг байр сууриа нэгтгэх шаардлагатай болсон байна.
Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үдээс хойш 14:00 цагт хуралдана.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.