ЭДИЙН ЗАСАГ

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 4.8 хувиар өсчээ

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш өнгөрөгч арваннэгдүгээр сард 2705.26 төгрөг болж байсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Харин төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 385.47 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар суларсан бол, төгрөгийн рубльтэй харьцах ханш 42.38 төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.9 хувиар сулраад байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна.

Харин өнөөдрийн байдлаар Монгол банкнаас зарласан валютын ханш 2.727 төгрөгт хүрээд байгаа юм. Валют арилжааны “Найман шарга” захад өчигдрийн байдлаар зарах ханш 2.732 төгрөг, авах ханш 2.729 төгрөг байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button