“Мотив”-ын Жижгээ гавтайгаа зугтаж, шөнө баривчлагджээ

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Мотив хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаярт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Мөн түүнийг цагдан хорих үеэр гавтайгаа зугтсан, Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид шөнийн 02:00 цагт баривчилсан тухай эх сурвалж мэдээллээ.
Дуучин Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэгт холбогдуулан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 17-ний өдөр хянан шийдвэрлэжээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг худалдаалах зорилгогүйгээр гэж авсан ял хөнгөлөх бас нэг шалтгаан шдээ Эд нар мөнгө олох зорилгоор л хэрэглэж эхлэнэ шдээ. Амархүү ч мөн адил өөрийгөө хайрлахгүй хүн хүн хайрлах уу
Амархүү адил суллана л биз дээ.
Uchigdur tgd duulad ywj bsan shte manai ajiliin shine jil deer