УЛС ТӨР
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээрээ амрах төслийг анхны хэлэлцүүлгээр батална

УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Д.Оюунхорол нарын 10 гишүүний өргөн барьсан.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас анхны хэлэлцүүлгээр нь батлахаар болов.
Уг хуулийн төслийн агуулга нь бурхан багшийн их дүйчин өдрөөр бүх нийтээрээ амардаг болох юм. Байнгын хороо ийнхүү төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан учраас энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдахаар болж байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.