Нийгэм мэдээ

2606 иргэнээс ₮45,2 тэрбумыг залилсан "Бэлтэс мөрөн"-ий есөн хүнд 2-12 жилийн хорих ял оноолоо

Хөвсгөл аймагт зорилтот бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийдлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар тэднийг төөрөгдүүлж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2606 иргэнээс 45 тэрбум 270 сая 137 мянга 600 төгрөг залилсан "Бэлтэс мөрөн" ХХК-ийн шүүх хурал боллоо.

Тус компанийг гэр бүлийн хүмүүс буюу С.Ганбаатар, Р.Бузмаа нарын эхнэр нөхөр хоёр хүүхдүүдтэй хамтран байгуулсан.

Шүүхээс үүсгэн байгуулагч С.Ганбаатар, гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр, эрх бүхий албан тушаалтнууд болох Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор, Г.Нямдалай, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3-3.1, 3.2-т заасан “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэг үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон”, 18.6-2.1, 2.2 дахь хэсгийн хууль бусаар олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.

Шүүх хурал зургаа хоног үргэлжилсний эцэст өнөөдөр /2024.11.14/ шийтгэх тогтоолоо танилцууллаа.

Ингэхдээ, "Бэлтэсмөрөн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэрт 12, үүсгэн байгуулагч С.Ганбаатар, ТУЗ-ийн гишүүн Р.Бузмаа, Н.Уяабор нарт ес, Г.Пүрэвсүрэнд долоо, Г.Нямдалайд зургаа, Ч.Очирт тав, Д.Цэнгэнбаярт дөрөв, Б.Мэндсайханд хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэлээ. Эндээс Б.Мэндсайханы хорих ялыг биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.

Хохирлын тухайд шүүгдэгч Д.Цэнгэнбаяраас 2.666.998.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Очироос 1.440.451.936.31 төгрөгийг, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор нараас тус бүр 5.635.311.015.01 төгрөгийг гаргуулж хавсралтад дурдсан нэр бүхий 2606 хохирогч нарт хувь тэнцүүлэн, хавсралтад нэр дурдсан нэр бүхий 1744 иргэний хариуцагч нараас 7.183.957.050 төгрөгийг гаргуулж нэр бүхий хавсралтад дурдсан 2606 хохирогч нарт хувь тэнцүүлэн, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Д.Цэнгэнбаяр, Ч.Очир нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар 58.389.215 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ингээд л Монголын шүүх залилан хийсэн хүмүүсийн толгойг нь илээд л ял өгсөн нэр зүүгээд нөгөө ял авсан хэд нь 2 жилийн дараа суллагдчихаад л даналзаад л нуусан хөрөнгөө хөдөлгөж эхэлдэг ш дээ. Нуусан бултуулсан хөрөнгө мөнгийг нь илрүүлж бүгдийг нь хураагаад ял өгч байвал Монголын шүүхийн үнэн нүүр царай гарч ирнэ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Цагдаад эднийг чимээгүй ажиглан мөнгөө нуусан газрыг олох хугацаа байсан. 9 сард нэг хөдлөх гэснээ болиод хойшлуулсан. Тэр хоорондоо ажиглаагүй байсан байх даа.

Зочин
Зочин

Хүмүүс өөрсдөө нэг ААН-д мөнгөө 30%-н хүүтэй зээл олгож байна гэж сайн дураараа өгсөн. Их хэмжээний мөнгө зарцуулах бол мэдлэггүй байж болно, эхлээд жоохон судалж үзэж байгаач.

Зочин
Зочин

Хохирол нь барагдсан бол боллоо.

Зочин
Зочин

Иим лалруудад малын хулгаачынх шиг ял

Зочин
Зочин

Гол усны маань нэрээр луйвар хийсэн гэр бүлийн гулгайч нар

Иргэн
Иргэн

Хөөрхий энэ хүмүүсийн өвөг дээдэс луйварчид байж дээ!!! Удам муутай хүн гэдэг ийм л аюултай шүү дээ хө!!!

Галч
Галч

Энэ 9 хүний эд эрхтэнийг зарах юм уу, өөрсдийг нь гадныханд зарж байж хохирлыг барагдуулах хэрэгтэй, тэгэхийн төлөө тэмцэнээ.

Холбоотой мэдээ

Back to top button