Ч.Сайханбилэгт холбогдох хэргийг шалгаж, дуусах шатандаа оржээ
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар тооцон шалгаж буй билээ. Түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусах шатандаа орсон тухай мэдээлэл байна.
Ч.Сайханбилэг өнгөрсөн наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд “гэр бүлийнхээ гишүүнийг гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон” хэмээн хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргасан юм.
Дээрх шүүхээс ч түүний хүсэлтийг хүлээн авч хилийн хоригийг нь цуцалсан. Улмаар эх орондоо буцаж ирэхэд нь мөрдөн шалгах болон прокурорын байгууллагаас хилийн хоригийг нь сэргээх хүсэлт шүүхэд хүргүүлсэн ч шүүх хүлээн авахаас татгалзсанаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хил даваад, өдгөө эргэж ирээгүй байгаа юм.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Схнбалаг Схн балаг.Байгал авгай алмаазаар биеэ хучаад нөхөр шоронд хөрөгийг нь хураа
Энэ новшийн хийсэн гай, лайг эх орны төлөө зүрх, сэтгэл нь эмтэрч явдаг бүхэн хөмсгөө зангидан, уур хилэнгээ барьж ядан хүлээж авдаг...Энэ сагсууг би л хувьдаа үе удмаар нь хараан зүхэж явах болно.