Нийгэм мэдээ

"₮100-150 саяын татвар "Халтар төгрөг үү" хотын дарга аа"

Эко автомашин импортлогчдын холбоо, Авто худалдаа, автомашины бизнес эрхлэгчдийн холбооноос Улаанбаатарт улсын дугаар олгохыг хязгаарласан асуудлыг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус мэдэгдэлдээ, "Бид уг асуудал дээр хүлээцтэй хандаж түгжрэлийн эсрэг асуудал дээр хамтарч ажиллах байр суурьтай байсан. Гэтэл өчигдөр хотын дарга автомашины бизнес эрхэлж байгаа хүмүүсийг маш бүдүүлгээр гүтгэж гутаан доромжилсон мэдэгдэл хийчихлээ. Бид хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн бизнес л хийж байгаа. Хууль бус зүйл хийгээгүй. Бизнес хийснийхээ төлөө гутаан доромжлуулах юм юу хийчихсэн юм бэ. Энэ хариуцлагагүй үг үйлдэлдээ уучлалт гуйхыг хотын даргаас шаардаж байна. Түгжрэлийн суурь болсон өнгөрсөн 30 жилийн төлөвлөлтгүй газар олголт, авлигын үр дагавартай олон хорооллууд бизнес эрхлэгч, худалдан авагчдын буруу юм уу? Хот удирдсан хүмүүсийн л буруутай үйлдэл шүү дээ. Энэ шийдвэр хэрэгжээд явбал цаашдаа шинэ машин ав. 100-400 сая төгрөг хүртэл үнэтэй машин ав гэсэн сонголтыг тулгаж байна шүү дээ" гэлээ.

Мөн энэ үеэр, Эко автомашин импортлогчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн н.Шагдар үг хэллээ. Тэрбээр, "Хотын дарга олон нийтийн сувгаар автомашины бизнес эрхлэгчдийг санаатайгаар гүтгэлээ. Улаанбаатар хотын дарга хийж байгаа хүн Монгол Улсын гаалиар орж ирж байгаа автомашин ямар төрлийн татвар төлдгийг мэдэж байх ёстой ч нэг ч төгрөгийн татвар төлдөггүй гэж хэллээ. Жишээ нь нэг автомашин Монгол Улсын хилээр орж ирэхдээ үйлдвэрлэсэн он, моторын багтаамжаасаа болоод дунджаар 10-15 сая төгрөгийн нэмүү өртгийн албан татвар, гаалийн татвар, онцгой албан татвар гэж төлдөг. 10 машин оруулж ирэхэд л 100-150 сая төгрөгийн татвар төлж байна гэсэн үг. Хамгийн тодорхой татвараа төлдөг бизнес шүү дээ. Хэзээ борлогдох нь мэдэгдэхгүй бараа нь дээр урьдчилаад татвараа төлчхөөд эрсдэлээ үүрээд сууж байдаг. Өөрөө автобус оруулж ирэхдээ татваргүй оруулж ирдэг юм уу" гэлээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

их наядаар нь шамшиж хулгайлаад гадаад доиоодгүй мөнгө хадгалаад алтыг гулдмай гулдмайгаар нь нөөцөлсөн этгээдэд бол нэг оройн зугаа цэнгээний мөнгө шүү дээ тэгж томортлоо хулгайчид даварч байна даа

Та хэд дут
Та хэд дут

Автомашин оруулж ирэн борлуулж цувдаагаан дүүргэдэг байж юу гээв?Дуугаа л автомашины яндангын хорт утаа,түгжирэлийн эсрэг хамтдаа хууль журмын дагуу тэмцэж чадахгүй юм бол зайлаа. Өөр наймаа хийх залуу үед зайгаа тавьж өгөө.

Зочин
Зочин

Яасан дураараа хуцна вэ? Ккк

Зочин
Зочин

буруу рультэй хог оруулж ирж монголын иргэдийг ьа нар шулж хэдэн хөлтар төгрөгийг өөртөө л шингээсэн улсад төлдөггүй ш дээ буруу рультэй төмрийн сэгээ аваад яв

Зочин
Зочин

халтар төгрөгтэй шулаачид эх орноо боддоггүй зөвхөн амин хувиа боддог одоо больчих та нар түгжрэлээрээ дэлхийн шившиг болж бна дээр нь утаа шороо тоос амьдрах арга алга

Зочин
Зочин

Нямбаатараа мэдлэггүйгээ ёс суртахуунгүйгээ гайхуулаад блгүй хамгийн өндөр гаалийн татвар төлөгчидөө доромжлоод блгүй дүрэм журамаа эргэн нэг харж өөрчлөлтөө оруулна уу? Мөн уучлалтаа бас гуйхыг шаардаж бна. Байдлыг хурцатгахаас өмнө!!!

Зочин
Зочин

хуулиараа зөв хүрдтэй машинаа орууулж ирээ бурууг халах нь зөв

лол
лол

халтар гэдгээ бохир мөнгө гээд ойлгочих. та нар хүмүүсийг шулдаг юм бна

Зочин
Зочин

Мөнгөний дүнг халтар гээгүй байх.

Зочин
Зочин

худлаа ш дээ хэзээ та нар татвар төож бсийн нямбаатарын зөв та нар ард түмний төлөөлөл биш бид тэмцэнэ шүү та нартай

Монгол
Монгол

Ямартай ч монголчууд аа шулсаны чинь дүн.

Зочин
Зочин

Нямбаатарын зөв Хэдэн ченж хууль нь жилиин өмнө хууль гарсан байхад машин оруулж ирчихээд одоо бизнесииг минь балалчихлаа гэж гонгиноод л Одоо тэгээд эднии төлөө УБ ын иргэдииг улам ихээр хордуулсаар түгжрүүлсээр байхуу

Иргэн
Иргэн

Ченжүүд хэвлэлийн бага хурлаараа номерийг чөлөөтэй өгчих бид машинаа зармаар байна!!Харин иргэдийн автомашин ашиглах татварыг их хэмжээгээр нэмчих хэрэгтэй гэж санал гаргаж байх юм үүнийг юу гэж ойлгох вэ??? Бид үхээс иргэд үх гэж байгаа юм болвуу даа!!!

Иргэн
Иргэн

Ченжүүд иргэдийн автомашин ашиглах татварыг их хэмжээгээр нэмчих тэгэхээр түгжрэл арилна гэж бн шүү үүнийг юу гэж ойлгох вэ иргэдээ??? Би үхээр чи үх гэдэг болж бн уу даа!!! Ийм хүний үнэргүй байж болохгүй шүү ченжүүд минь!!!

Иргэн
Иргэн

Тэр байтугай бие биенээ зүй бусаар хэлж, хараал урсгадаг шдээ, яасан сүртэй шулаач нар вэ

Зочин
Зочин

Татварыг бол тултал нь авч байгаа хил гаалиар татвар төлөхгүй машин орж ирэх ямарч боломжгүй
Буруу гарагсан хууль шийдвэрийх нь цаана иргэд бизнес хийж байгаа хүмүүс хохирч байна даа. Анхнаасаа олон жил явсан машин оруулахгүй 6-7 жилээр тогтоох байсан юм.

Зочин
Зочин

Дугаар хязгаарлах хууль шийдвэрийн цаана их олон хуйвалдаан явж байгаадаа. Удахгүй мэдэгдэх биз. Наад зах нь дугаар олж авахын тулд хэн нэгэнд авилгал өгөх нь бол наад захын асуудал болох болно. Ардчилсан оронд амьдарч байж бүх эрх чөлөөгөө хасуулж бөгс долоож байж наад захын энгийн хэрэглээгээ олж авдаг болох гэж
Хойд солонгост амьдарч байгаа биш дээ

Зочин
Зочин

Баахан нямбаатарын тролнууд байнадаа ийм юм бичиж байдаг

Холбоотой мэдээ

Back to top button