Нийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусийн эсрэг вакцин умай, шодой, амны хавдраас сэргийлдэг

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталсан. Ингэхдээ 11 настай охид, хөвгүүд хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамруулахаар товлосон.

Харин хэрэгжүүлэлтийг 11 дүгээр сарын 25-наас эхлүүлэхээр төлөвлөсөн. Гэвч уг вакциныг эсэргүүцэх, сөрөг үр дагавартай гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тасралтгүй цацагдаж байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдыг болгоомжлоход хүргээд байна. Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас папиллома вирусийн эсрэг дархлаажуулалттай холбогдуулан мэдээлэл өглөө.

Энэ үеэр Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн захирал Н.Эрдэнэхүү "Папиллома вирусын эсрэг вакциныг товлолт вакцинд оруулсан. Дэлхийн улс орнууд умайн хүзүүний хорт хавдаргүй улс болсноо зарлаж байхад манай улс энэ хавдраар Азидаа тэргүүлж байна. Хүний  папиллома вирусийн эсрэг вакцин дан ганц умайн хүзүүний хорт хавдраас хамгаалдаггүй. Үүнээс гадна бэлгийн үү ургацаг, шодойн хавдар, амны хавдар зэргээс хамгаалдаг.  

Зарим төрлийн вирус хорт хавдар үүсгэх чадвартай байдаг. Тэр дундаа паппилома вирус 200 гаруй шинж тэмдэгтэй. 50 хувь нь  бэлгийн замаар дамждаг. Энэ вирусийг авлаа гэхэд шинж тэмдэг илэрдэггүй. Ам залгиур, шулуун гэдэг, амьсгалын эрхтэн тогтолцооны эрхтэнд хавдар үүсгэдэг гэдгийг дэлхийн вирус судлаачид эрдэмтэд тогтоочихсон. Манай улсад нийт хавдраар өдөрт 14 хүн нас барж байна. Зарим хавдраас сэргийлж болдог. Дэлхийд хорт хавдраас хамгаалдаг хоёр л вакцин байдаг. Үүнд элэгний хорт хавдрын эсрэг гепатит В вирусийн вакцин, папиллома вирусийн эсрэг вакцин юм" гэлээ.

Мөн тэрбээр "2012 онд ЭМЯ, төр хүмүүст ялагдаад энэ вакциныг зогсоосон. Гэтэл энэ хугацаанд хэдэн мянган эмэгтэй умайн хүзүүн хорт хавдраар эсвэл умайн хүзүүний урьдал өвчлөлөөр өвдөхгүй байх боломжтой байсан. Тийм учраас иргэд шинжлэх ухааны үндэслэлттэй мэдээлэлд итгэхийг хүсэж байна" гэж онцлов.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ бол маш зүйтэй асууд�##� шүү

Зочин
Зочин

zowooo. goood. ene hun harin zai boloooo

Иргэн
Иргэн

АЛ БОМБООГОО БАЙНГА АЖИЛУУЛЖ БАЙДАГ БООВ АЛ ШҮТЭГЧ НАРТ ХАМААТАЙ ЮМ БАЙНА.ЯАХААРАА АМ ГЭЖ БООВ ХӨХСӨӨР БАЙГААД ӨВЧИЛЖ БАЙНАШТ БЧСДА

Холбоотой мэдээ

Back to top button