Трампыг огцрох эсэхийг Сенат шийдэх үлдлээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг албан тушаалаасаа огцрох эсэхийг Сенат шийдэх үлдээд байна. Тодруулбал, өнөөдөр /2019.12.19/ тус улсын Конгрессын доод танхим ерөнхийлөгчөө “эрх мэдлээ хэтрүүлсэн” гэх үндэслэлээр буруутган, хэлэлцэж санал хураалаа. Санал хураалтад "эрх мэдлээ хэтрүүлсэн" гэсэн үндэслэлээр импичмент зарлахын төлөө 230 хууль тогтоогч саналаа өгсөн бол 197 нь эсрэг санал өгч, харин гурван хүн санал хураалтад оролцоогүй байна. Харин үүний дараа хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн эсрэг буруутгасан, "Конгрессд саад болсон" үндэслэлээр санал хурааж 229 хүн дэмжин 198 хүн эсрэг санал өгчээ.
Ингэснээр Дональд Трампыг буруутгасан хоёр ч заалт дэмжигдэж, импичмент зарлах асуудал Сенатын эрх мэдэлд шилжиж, Сенатын гишүүд Трампыг албан тушаалаас нь огцруулах эсэхийг шийдэх үлдлээ.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.