Нийгэм мэдээ

"Дорнодын Булганд гарсан ослоос нэг хүн эмчлүүлж, 4 цогцсыг таних ажиллагаа явуулж байна"

Дорнод аймагт гарсан харамсалтай ослын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2024 оны 11 сарын 23-ны өдрийн 21:10 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын нутаг Чулуут гэх газарт 2 машин мөргөлдсөн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мэдээллийн дагуу Осол болсон газарт шуурхай очиж шалгалтын ажиллагаа явуулахад Mitsubishi l-200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Ford F 150 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Ford F 150 маркийн тээврийн хэрэгсэл шатсан байна.

Ослын улмаас нийт мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдэд зорчиж явсан 7 хүн нас барсан, 1 хүн эмнэлэгийн байгууллагын тусламж авч эмчлүүлж байна. Одоогоор нас барсан 4 иргэний хэн болохыг тогтоохоор харьяа цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Анд
Анд
11 сар 24, 2024 14:04

Муухай Монгро зангаа татаач ээ. Бие биеэ хүндэтгэж, аятайхан явчихаж болдоггүй юмуу, Урдуур нь амжижи орнр гээд үхрээс дор зүтгэнэ. Юундаа яардаг юм бэ? Яарлаа, цаг хожлоо гээд их чух�##� ажил хийдэг нь хэд бэ? Урдуураа улаан хөлтэй хүн оруулахгүй гэдэг тэнэг зан чинь хүний аминд хүрээд байна шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button