УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ямааны годрон өвчний нөхөн олговрыг ХХААХҮЯ биш засгийн газар гаргана

Энэ оны аравдугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумдад гоц халдварт ямааны годрон өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоов. Улмаар 91 өрхийн 14-15 мянган ямааг устгалд оруулж Засгийн газраас нөхөн олговор болох 2.8 тэрбум төгрөгийг нөөц сангаас олгох шийдвэр гаргаад байна. 

Угтаа бол малчдад нөхөн олговрыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам олгох ёстой гэсэн хэдий ч энэ удаа Засгийн газраас тус нөхөн олговрын санхүүг гаргаж байна.

Засгийн газрын нөөц сан нь гэнэтийн гамшиг ослын үед хэрэглэгддэг бөгөөд энэ нь малын халдварт өвчинд зарцуулагдахгүй юм.

Гэтэл устгалд орсон ямааны нөхөн төлбөрт 2.8 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг шадар сайд С.Амарсайхан мэдээлж байгаа нь сонирхол татаж байна.

Годрон өвчин гарч, малчдын малыг устгаж эхлэх үеэр бид Мал эмнэлгийн ерөнхий газартай холбогдож нөхөн олговрын талаар тодруулж байв. Тухайн үед, “Нөхөн олговор болон тухайн асуудлыг Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33.4-т заасны дагуу шийдвэрлэнэ” гэж байв.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн Мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилт 33 дугаар зүйл.

Улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээний 33.1.2.4-т Гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал, тэжээвэр амьтны тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр гэж заажээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button