С.Амарсайхан: Энэ жил улсын төсөвт 50 гаруй тэрбумыг ОБЕГ-т төсөвлөсөн
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2024.11.27/ өвөлжилт, хаваржилтын бэлтгэл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ Онцгой байдлын алба хаагчдын талаар мэдээллийг олон нийтэд өглөө. Тэрбээр, "Шадар сайдын шууд эрхлэх асуудлын хүрээнд олон агентлаг, газрууд бий. Төсөв хөрөнгийг тусгахдаа ихэвчлэн цалин хөлс, урсгал зардал, тог цахилгаанд зарцуулдаг. Онцгой байдлын газрын машин механизмыг шинэчлэхээс гадна боловсон хүчнийг чадавхжуулах, сургах тал дээр анхаарч байна.
Мөн стандарттай, эрсдэлийг бууруулах стратегийн хөтөлбөрийг боловсруулж, ОБЕГ хэрэгжүүлж байгаа. Хөрөнгө оруулалт өмнөх жилүүдийнхээс харьцангуй нэмэгдэж байна. Энэ жил улсын төсөвт 50 гаруй тэрбум төгрөгийг тусгасан. Онцгой байдлын албаны өдрийн нормын хоолны зардал 8 мянга байсан бол 15 мянга болгосон. Мөн хувцас хэрэгсэл, машин механизмыг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хийж байна. Аймаг орон нутгийнхан өөрсдийнхөө хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байгаа. Хариуцлагагүй, идэвх санаачлагагүй орон нутгийн удирдлага бий" гэсэн юм.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамаг төсөвөө соёлын сайдад өгөөд байсан.Онцгой байдал мэтийн чухал газартаа өгсөн дээр
Малын нам малдаа шинэ гэр барь, хүүхэд шалаг дээр хохь нь. Олон жиптэй бэлэг очно архи бууз ахиу бэлтгэ
Нарантуулын хашаанд цас орж хүйтэрдэг юм