Нийгмийн
Галт суманд 5.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлт байршил (Өргөрөг, Уртраг) : 48.51 100.33-т болсон гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Харин ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс
- Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2024-11-28 04:34:37
- Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 48.51 100.33
- Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.6
- Болсон газар : Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт
- Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
- Архангай аймгийн Жаргалант сумын төвөөс Баруун урд зүгт 40км
- Хөвсгөл аймгийн Галт сумын төвөөс Зүүн урд зүгт 44км
- Архангай аймгийн Тариат сумын төвөөс Зүүн хойд зүгт 51км гэж мэдээллээ.
Харин Олон улсын газар хөдлөлт судлалын байгууллагаас
11-р сарын 28-ны өдрийн 04:34 минутад Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос урагш 110 орчим км зайд (Хөвсгөлийн Галт сумын нутагт) М5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо гэж мэдээлсэн.
Иргэд уг чичиргээ төвийн аймгууд болон Улаанбаатар хотод хүчтэй мэдрэгдсэн хэмээж байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Магнитутын хэмжээ нэмэгдээд бна шүү эхлээд 3 тай хөдөлдөг байсан одоо 5аас дээш болоод бгаашүү