УЛС ТӨР

ЧУУЛГАН: Авлига, албан тушаалын хэрэгтэн нэр дэвшихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж байна.

Хуралдааны эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Өчигдөр найм дахь саналаар санал хурааж байсан ч дэмжигдээгүй. Иргэдийн хувь мэдээлэл болох регистрийн дугаар, нэр гэх мэт хувь хүний мэдээллийг ажлыг хэсэг дээр намуудад өгөхгүй байх санал гаргасан бөгөөд чуулганы хуралдаанд олонхын дэмжлэг авч чадаагүй. Тиймээс энэ саналыг хүчингүй болгож өгнө үү” хэмээхэд С.Эрдэнэ “Би мөн найм дахь саналыг дэмжиж байгаа. Хүчингүй болгож, дахин санал хураалт явуулж өгнө үү. Угаасаа байнгын хороо дэмжээд оруулаад ирсэн санал. Өчигдөр хурал удирдаж байсан нөхөр энэ саналыг дэмжихгүй байхыг бусдад уриалж байсан. Өмнөх сонгуулиудад регистрийн дугаарыг өгдөг байсан. Сонгуулийг ил тод, нээлттэй явуулах нь чухал. Улс төрийн намууд хэн хэндээ хүндэтгэлтэй хандахыг эрх баригчдаас хүсэж байна” гэснээр санал хураалтыг дахин явуулахаар болов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Зарчмын хувьд нэрийн жагсаалтыг намуудад өгч болно. Болгоомжлох зүйл нь авсан газар нь регистрийн дугаар, хаяг хоёрыг задруулахгүй байх давхар үүрэг хүлээлгэх түгжээ хийх хэрэгтэй. Хүний регистрийн дугаар, гэрийн хаяг хоёрыг сонгуулийн штабыханд тарааж болохгүй. Хувь хүний нууцын асуудал хөндөгдөж байна. Хэрэв дэмжих бол мэдээллийг задруулахгүй байх давхар заалтыг оруулж ирээрэй. Бүртгэлийн хуулиараа хязгаарлагдмал нууцлалтай мэдээлэлд орж байгаа шүү” гэсэн саналыг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүнээс 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганаар танилцуулсан юм.

Мөн үүний дараа Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг хасах саналыг байнгын хорооноос гаргажээ. Энэхүү заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Guiee ingevel shudarga yosond niitsne. bolj dee. Ashgui gej.

Зочин
Зочин

Хар тамхи, хүн амь, хүчин, авилга албан тушаалын гэж оруулах байсан юм. Дутуудуулчихаж дээ

Зочин
Зочин

Баасанхүү мөнгөний үнэр аваад захиалгаар хиычихээ биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button