Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Нуур руу цөмөрсөн ачааны машиныг 6 цаг ажиллаж гаргалаа
Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн “Дөрөө” нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 154 км, сумын төвөөс баруун зүгт 60 км/ 12.01-ний өдрийн 21:00 цагийн орчим “Дөрөө” нуурын мөс цөмөрч С-ийн “Hyundai Mighty” загварын 2.5 тонн даацтай ачааны автомашины тэвш хэсэг орсон тухай дуудлагыг 12.02-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчдыг очиход, “Mighty-2” загварын ачааны автомашины хойд /ачаа/ хэсэг нуурын мөс рүү цөмөрч далд орсон байдалтай байсныг 6 цаг 15 минут ажиллан, автомашиныг татан гаргаж, иргэн С-д хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэнэггүй хүмүүсээс , гарсан зардлыг нь хангалттай гаргуулж бай.Тэгж байж л эрсдэл багасч хүмүүс няхуур болно.
...ажиллалгүй... татаад гарга. ха ха ха гал хамаандийнхан бичих юм байхгүй бөөн сул үг
Тэнэг гарууд ийм дулаахан жил мөсөн дээгүүр явж болохгүй гэдгийг мэддэггүй юм уу?
Teneg mglchudiig ter dalaid ni orhihgui ysn tamine