НИЙГЭМ

Төв талбайн чулуунуудын өнгө үзэмжийг сайжруулаад буцаан байршуулна

Өнгөрөгч баасан /2019.12.20/ гарагт Төв талбайн баруун, зүүн талд байршуулаад байсан хаалт бүхий дөрвөлжин, боржин чулуунуудыг эргүүлэн хурааж, ачсан. “Боржин суварга” ХХК-ийн зүгээс одоогийн байдлаар нийт 160 чулуу байршуулсан, арванхоёрдугаар сарын 25-наас өмнө үлдсэн 230-ыг нэмж байршуулна гэж мэдэгдээд байсан.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад эдгээр чулуунуудыг бүрмөсөн ачаагүй, хотын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнгө үзэмжийг нь сайжруулаад дахин байршуулна гэсэн хариуг өгчээ.

Арванхоёрдугаар сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин чулуунууд төв талбай дээр байршиж, иргэдийн хувьд багагүй шүүмжлэлийг дагуулсан. Нэг бүр нь 380 мянган төгрөгийн өртөгтэй чулуунуудад нийт 152 сая төгрөг зарцуулсан. Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан эдгээрийн загвар, дизайныг дахин сайжруулах үүрэг өгч, харин ТТХГ-ын орлогч дарга Б.Алтаншагай төв талбайг хамгаалах ерөнхий зорилгоор боржин чулуунуудыг байршуулсан гэдгийг хэлж байсан юм.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Modon savtai amid mod bairluulbal humuusiin setgeld iluu niitseh bailaa.

Зочин
Зочин

Яг оршуулгын газар шиг харагдах юи

Зочин
Зочин

Зүгээр л харагдаж бна шүү дээ . Сандал болгоод суучихна

ккк
ккк
Reply to  Зочин

Үхсэн ацны сандал. Наадахыг чинь согтуу блон танхай жолооч нараас болгоомжилж хашиж бгаа гээ бздээ. Сандал блгож сууж саяглаж бж дайруулж үхэв...

өвгөн
өвгөн

Буцааж байрлуулж яахна вэ лол цаашаа..Дизайн мэдэхгүй зүгээр л чулуу нүддэг улс яаж ч хичээгээд олигтой юм сэтгэж чадахгүйшдээ..Бас тэр дарганцаруудад хэлэхэд танарт гоосханы боловсрол, мэдлэг түй ч алга...Хот гдэг чинь өөрөө урлаг шаарддаг юм...Наад балай санаагаараа анхнаас нь тендер зарлаж, зураг төсөл гаргах хэрэгтэй бсан юм.

Холбоотой мэдээ

Back to top button