Нийгмийн

ШУУРХАЙ: М.Анхцэцэг "Катарын цом"-оос хүрэл медаль хүртлээ

"Катарын цом” дэлхийн цомын тэмцээн энэ сарын 19-24-ний хооронд Катар улсын Доха хотод зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээн нь Токио 2020 олимпийн наадмын хүндийг өргөлтийн оноо олгох Алтан ангиллын тэмцээний нэг бөгөөд, манай улсын шигшээ багийн тамирчид оролцож буй.

Харин дөнгөж сая эмэгтэйчүүдийн 76 кг-ийн жинд Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, залуучуудын Ази тивийн болоод дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга, Азийн танхимын спортын наадмын аварга, Азийн аварга М.Анхцэцэг огцом өргөлтөөр 102 кг-ийг өргөж хүрэл, түлхэлттэй өргөлтөөр 124 кг-ийг өргөж хүрэл, нийлбэр дүнгээр 226 кг-ийн амжилтаар мөн хүрэл медаль хүртээд байна.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button