УЛС ТӨР
УИХ-ын сонгууль 2020 оны зургадугаар сарын сүүлийн хагаст явагдана

УИХ-аар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг баталлаа. Энэ хуульд зааснаар УИХ-ын 2020 оны сонгуулийг томсгосон мажоритор тогтолцоогоор явуулахаар болсон билээ. Энэхүү тогтолцоогоор 1992, 2008 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулж байсан юм.
Харин одоо сонгуулийн тойрог болон мандатын тоог батлах, сонгууль явуулах хугацааг товлох ажил үлдээд буй. УИХ сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-ын сонгуулийн тойрог байгуулж, түүнд ногдох мандатын тоог батална.
Санал хураах өдөр нь зургаадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр байна хэмээн хуульчилсны дагуу Сонгуулийн ерөнхий хороо саналаа өнгөрсөн долоо хоногт УИХ-д хүргүүлсэн хэмээн СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.