Нийгэм мэдээ

Нэг эх үүсвэрээс худалдан авч буй эмүүд хямд үнээр нийлүүлэгдэж эхэллээ

Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад эмийн хатуу зохицуулалттай улс оронд үйлдвэрлэсэн эмийг хямд үнээр хангах тогтолцоог бүрдүүлэхээр нэг эх үүсвэрийн худалдан авалтыг эхлүүлж, эхний ээлжинд БНСУ-ын эмийн үйлдвэрүүдтэй үнийн хэлцэл байгуулаад буй. Тус худалдан авалтын эхний 5 нэрийн эм зах зээлд нийлүүлэгдэж эхэлжээ. Эдгээр эмүүд нь зах зээлд байгаа бусад ижил төстэй эмээс дунджаар 40-80 хувийн хямд үнээр борлуулагдах юм байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улсад хэрэглэгдэж байгаа эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулахаар ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн эмийн зохицуулалт, хяналтын чиг үүргийг өндөр түвшинд гүйцэтгэдэг улс орноос чанартай, үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр импортлон, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох, улсын эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлэх ажлыг өнгөрсөн 7 дугаар сараас эхлүүлсэн.

Улмаар БНСУ, Япон, Швейцарийн холбооны улс зэрэг орны эм үйлдвэрлэгчидтэй үнийн хэлцэл хийх ажлыг эхлүүлж, БНСУ-ын хэд хэдэн эмийн үйлдвэртэй гэрээ байгуулсан. Тодруулбал тус улсын шилдэг эмийн үйлдвэрүүдээс эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох 16 нэрийн, төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэх хавдрын хими эмчилгээний 5 нэрийн, нянгийн эсрэг 2 нэрийн нийт 23 нэр төрлийн эмийг худалдан авахаар үнийн хэлцэл хийж, гэрээ байгуулаад байгаа юм.

Энэ сарын 13-нд дээрх компаниудын нэг болох БНСУ-ын “Донгкоо био фарм” эмийн үйлдвэрээс нийлүүлэх 5 нэр төрлийн эмийг зах зээлд нийлүүлэх нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус  үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй ЭМЯ, ЭЭХХЗГ, ЭМДЕГ, “Ази фарма” ХХК болон эм хангамжийн байгууллагуудын төлөөлөл оролцсон.

Нээлтийн үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “ЭМЯ, ЭЭХХЗГ нэг эх үүсвэрээс худалдан авах эмийн анхны гэрээг БНСУ-ын “Донгкоо био фарм” үйлдвэртэй үзэглэж байсан бол өнөөдөр тус үйлдвэрийн чихрийн шижин, артерийн даралт бууруулах, цус шингэлэх, мөөгөнцрийн эсрэг 5 нэрийн эмийг худалдаанд гаргаж байна. Энэ эхлэл монголын ард түмэнд чанар, аюулгүй байдлыг хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг хүргэх ажлын баттай эхлэл болно гэж найдаж байна” хэмээн онцолсон юм.

“Донгкоо био фарм ” үйлдвэрээс нийлүүлэгдэх эмийн тээвэр логистикийг нь “Ази фарма” ХХК хариуцаж байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хөнгөлттэй эм олгох гэрээтэй эмийн сангуудаар иргэдэд хүрнэ. Мөн 1800-1801 дугаараас эм худалдаалах цэг болон эмийн талаарх мэдээллийг авч боломжтой.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин

Зөв ш дээ дамаа энэ эм импортлох аж ахуйн нэгжийг баталгаат эмийг 30 хувийн нэмэгдэлтэй зарахыг шаардах хэрэгтэй гэхдээ үнэтэй эмийг маш хи хулхиар хятдад энхжгт хийлгэж оруулж ирж бна . Тм д хөгжилтэй лаборатори сайтай шинжилгээ хийлгэж хулхи бол лицензийг нь хурааж 500 саяаас баггүй торгуул тавьж эзнийг нь 5 жилээс баггүй шоронд яд эдлүүлэхгүй бол засаж заларуулхад хэцуу болсон хэдэн эмийн монгол компаниуд одоо бол хэдэн үеэрээ идэх мөнгө цуцлуулсан тэд нар 10аас 20 хувийн ашигтай ажилладаг бно үргэлж 5 аас 10 дахин нугалж зарах шаардангуй болсон үе хариуцлага муу бна торгууль бага бна. Хөрөнгө хураалтыг ялын бодлог оруулах дээр нь эзэдийг нь олон жилтэй шоронд явуулахгй бол хэн нэгэн улс төрч шүүх прокурорт цагдаад амаар нь гартал хахуул өгч бгаад ялгүй савдагт учир бна.

Холбоотой мэдээ

Back to top button