Нийгэм мэдээ

"Ховд аймагт 2 ишигнээс малын гоц халдвар болох мялзан илэрсэн. Өөр тохиолдол гараагүй"

Ховд аймгийн Булган суманд малын гоц халдвар болох Мялзан өвчин бүртгэгдсэн байна.

Энэ талаар тухайн аймгийн Мал эмнэлгийн газраас тодруулахад "Энэ сарын 14 буюу хоёр хоногийн өмнө Булган суманд малын мялзан өвчнөөр өвчилсөн хоёр ишиг бүртгэгдсэн. Бид тус өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтыг цаг алдалгүй хийж ажиллаж байна. Мөн тухайн халдвар илэрсэн голомтын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоон, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Өөр тохиолдол нэмэгдээгүй" хэмээлээ.

Бог малын мялзан өвчин

Бог мал, мэдрэмтгий зэрлэг амьтан халуурах, хамраас шингэн гоожих, чацга алдах, уушиг үрэвсэх шинж тэмдэгээр илэрдэг хавьтал халдварт өвчин юм байна.

  • БММөвчин Paramyxovirus овгийн morbilliviridae вирусээрүүсгэгдэнэ. Уг вирус ийлдсийн нэг хэвшилтэй хоруу чанар, нуклейн хүчлийн дарааллаас хамаарч 4 дэд хэвшилд хуваагдана. Физик, химийн хүчин зүйлд тэсвэргүй, хэт ягаан туяа болон нарны шууд тусгалд идэвхээ алдана, -20 хэмд 2-6 сар, давсалсан маханд 28 хоног, үхсэн малын тархинд 30 хоног хүртэл хадгалагдана, тасалгааны температурт 3-4 долоо хоногт, зуны улиралд хүүрэнд 20-30 цаг, бууцанд 30 цаг, бэлчээрт 36 цагийн дотор идэвхээ алдна.
  • Халдварын эх үүсвэр, дамжих зам: Өвчтэй бог мал, зэрлэг амьтан халдварын эх үүсвэр болно. Өвчний дэгдэлтийн үед бог мал, зэрлэг амьтан бэлчээр, тэжээл, ус нэгтэй тохиолдолд хавьтлын замаар харилцан халдвар авч, дамжуулна.
  • Эмнэлзүйн шинж тэмдэг: Вирусын хоруу чанар, амьтны төрөл, хавсарсан халдвар зэргээс шалтгаалан эмнэлзүйн шинж тэмдгийн илрэл, өвчлөл, хорогдол, өвчний тавилан янз бүр байна.Өвчнийнууц үе 2-10 хоног хүртэл байх ба эмнэлзүйн шинж тэмдэг 3-6 хоногийн дараа илэрнэ. Өвчний явц ихэвчлэн цочмог хэлбэртэйгээр биеийн халуун 40-410С хэмд хүрч 3-5 хоног үргэлжлэн халуурна, номойрно, ус, тэжээлээс гарч, нүднээс нулимс гоожин, нуухтана, буйл улайна, амны хөндий шархлан үхжилт үрэвсэл болж өмхий үнэртэй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хамрын гоождос эхэн үед усархаг байснаа салсархаг, хоёрдогч халдвараас шалтгаалж идээт болж хувирна. Доод уруулын дотор тал, буйл үрэвсэж зарим тохиолдолд хэл саажиж унжина. Халдварын нууц үед нус, нуух, шүлс, шээс, баас, сүүгээр дамжин вирус гадагшилна. Тэжээл боловсруулах эрхтэнүүд гэмтэж өвчний эхний үед шингэн усархаг ногоон, хожуу шатанд цустай хар ногоон чацга алдаж шингэний дутагдалд орж эцэж турна. Өвчтэй бог малын хамарт гоождос, нус барьцалдан хатаж амьсгал давчдана. Хамраас салсархаг идээт гоождос 14 хоног үргэлжилж, бөгсөн бие нэлэнхүйдээ чацгаар бохирлогддог онцлогтой.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button