Торгуулийн хэмжээнээс хамаарч машиныг ачих, ажил хийлгэх журам ирэх сараас хэрэгжинэ

Жолооч та хуульд заасан хугацаанд торгуулиа төлөхгүй бол хэмжээнээсээ хамаарч албадан төлөлт, албадан ажил хийлгэх журмаар шийдэгдэхээр боллоо.
Одоогийн байдлаар торгуулиа хуульд заасан хугацаанд төлөөгүй жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, ангилал нэмэх, сунгах, өөрчлөх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлаж буй.
Харин 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих шинэ журмаар,
- Жолооч таны торгуулийн хэмжээ 450 мянган төгрөгөөс бага байвал албадан төлүүлнэ. Ингэхдээ тээврийн хэрэгслийг торгууль төлөх хүртэл хугацаанд журмын хашаанд байрлуулна
- Жолооч таны торгуулийн хэмжээ 450 мянган төгрөгөөс их байвал нийтэд тустай ажил хийлгэнэ. Ингэхдээ нэг өдөр найман цаг ажиллаж, ажлын хөлсийг 15 мянган төгрөгөөр тооцож торгуулийг барагдуулах юм.
Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хамтарсан тушаалаар “Эрхийг хязгаарлах, эрх бүхий албан тушаалтан, шүүх болон эрх бүхий байгууллага, хоорондын үйл ажиллагааг зохицуулах мэдээлэл солилцох журам”, ”Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлал”-ыг тус тус баталсан.
Дээрх журам энэ хүрээнд ирэх сарын 1-нээс хэрэгжинэ.
Ташрамд дурьдахад, Улаанбаатар хотод хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355,300 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож буй. Өөрөөр хэлбэл, гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй байна.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зиаг ингээд албадан хөдөлмөр хийлгэх соц систем рүүгээ хальт орлоо доо
МАШ ЗӨВ
Төрийн албан хаагч та цалин хөлс авч байгаа бол ажлыг цаг хугацаанд хийх үүрэгтэй.