Нийгэм мэдээ

Монгол эрдэмтэд аргал ашиглаж, утаагүй түлш бүтээлээ

ХААИС-ийн багш, эрдэмтэд аргалаас гаргаж авсан бионүүрсээр утаагүй түлш бүтээж, утаагүй шаталт болон дулаан ялгаруулалт нь үр дүнтэйг туршилтаар баталжээ.

Тодруулбал, уг судалгаа 2008 оноос эхэлжээ. Улмаар эрдэмтдийн баг инновацийн төслийн уралдаанд оролцон, био нүүрсний бага оврын үйлдвэр байгуулах санхүүжилт авч Сэлэнгэ аймгийн Мандал суманд өдөрт 500-800 кг био нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай жижиг үйлдвэр байгуулжээ.

Ингэснээр туршилтаар бүтээгдэхүүнээ гаргаж эхний удаад “Оюутолгой” ХХК-д 10 тонныг нийлүүлсэн байна.

Мөн 2013 онд Монголын био нүүрс судлалын төвийг байгуулж, био нүүрс үйлдвэрлэх мэргэшсэн боловсон хүчинг бэлтгэхийн зэрэгцээ дараагийн судалгаагаагаараа био нүүрс гаргах явцад гарч байгаа дулаан болон тосыг дахин ашиглахыг зорьж байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нүүрсний хог арга л 2-ийг холиод хийдэг гээд захын эмээ гарч байсан. Өөрийнхөө түлшийг тэгж бэлддэг гээд.

Зочин
Зочин

Их хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй л байх даа.

Зочин
Зочин

арга л түлж л ирсэн улс шүү дээ !

Зочин
Зочин

Манай ээж үхрийн баасаа нүүрсний хогтойгоо холиод түлш хийж хатаагаад хэрэглэдэг л байсан. Дан нүүрснээс дэнр гэж яриад

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ээж маань Яг тэгж хийдэг байлаа.

Утаа
Утаа

Хотоороо аргал үнэртмээр л байна шүү

Иргэн
Иргэн

Монгол хүмүүсийнхээ санаачилж гаргасан хүнд хоргүй түлш, давхар шаталттай зуух зэргийг дэмжиж хэрэгжүүлээчээ.Хэдхэн улс төрчид хортой шахмал нүүрсээр бизнес хийж иргэдээ хордуулж аллага хийж байгааг зогсоож арга хэмжээ аваачээ.

Иргэн
Иргэн

Зуух солих бизнесээ болиочээ.Утаа бууруулахад тэрбум тэрбумаар төсөвлөсөн мөнгө ийм замаар улс төрч бизнесийнхний карманд ороод ард иргэдэд ямар.ч үр дүнгүй утаа нь хэвээрээ буурахгүй байсаар байна

Зочин
Зочин

Эрдэмтэдсээд байх юу байхав дээр үед л хөдөөний авгай нар зохиоцон юмштээ тэгээд ч тийм их үхрийн аргал хаанаас олхов.

Зочин
Зочин

Монгол эрдэмтэд утаагүй түлш гэнээ ккк наадахыг чинь бүр социализмын үед айлууд нүүрсээ товчилж түлээд хогыг нь нойтон аргалтай холиод хатаачихдаг байсан юм эрдэмтэд нээлт хийлээ гэх шиг ккк

НастанӨвгөн
НастанӨвгөн

Утаагүй түлш гэж байдаггүй юм.Аргал,хомоол,хөрзөн,модны үртэс гэх мэт хортой утаа гаргадаггүй.гэтэл нүүрс өөр.Шаталтын бүрэн нөхцөлийг хангах,утаанд байгаа хорт нэгдлийг багасгах нь чухал.Зуух нь

Тогоо
Тогоо

Сайн байна

Худлаа даа
Худлаа даа

Аргалын утаа боргилсон гээд л шүлэг байдаг дах

Зочин
Зочин

Энэ чинь харин ёстой аргал нүүрс 2 өөс өөр юм ордоггүй цэвэр байгалийн гаралтай цэвэр утаагүй түлш шүү

Цэрэг
Цэрэг

Энэ аргаар 1995 онд хилийн цэрэг байхдаа хийж бсан үхэрийн баас нүүрсний хогтой холиж хатаагаад өвлийн түлш тэр үеийн цэргүүд мэдэх байх урьд урьд оныхон хийж байсан бх

Зочин
Зочин

Монголынхоо багш нарынхаа хийсэн түлшийг үйлдвэрт шилжүүлж шахмал түлшийг зайлуулж халаачээ

Зочи
Зочи

Монгол эрдэмтэдийн утаагүй түлшийг 1995 онд хөдаагийн малчид мөн миний биё зун нь аргалын хогтой зуурч хатаагаад өвөл нь түлдэг байлаа хаха ха ха ха ямар эхдэмтэн зохиож гаргаж вэ хөөрхий дөө

Зочин
Зочин

Аргалаар утаагүй түлш гаргаж авсан нь сайн хэрэг. Гэхдээ гэр хорооллынхны хэрэгцээг бүрэн хангачих аргал байгаа юм уу?

Иргэн
Иргэн

Аргалын утаа бургилсан . . Гэдэг, утаа нь хаачсан бэ?, зарим нутагт ингэж хийдэг, бас 1990-ээд онд ШУА-ийн ФТХ-ийнхэн хийж байсан

Зангараг
Зангараг

Монгол эрдэмтдийн мэдлэгийг дээшлүүлж хэлэхэд түлж л байгаа бол утаа гарна гэдгийг сайн ухамсарлаж ойлгож авцгаа. Мэдлэгт чинь нэмэр болог.

Эрдэнэ
Эрдэнэ

Аргалаас утаа гардаггүй гэж тогтоосон эрдэмтэд Монголд л байдаг юм байна.

Зочин
Зочин

Сайн утаагүй түлш хийсэн байна, гэвч УБ-ын олон мянган айлыг хангаж чадах аргал мэдээж байхгүй учраас хэрэгжихгүй л юм байна?

Холбоотой мэдээ

Back to top button