УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засгийн газар "Чайна Энержи", "Орано майнинг"-тай хийх гэрээг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

Монгол Улсын Засгийн газар "Чайна Энержи", "Орано майнинг"-тай хийх гэрээг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барихаар болжээ. Тодруулбал,

Нэгт, “Гашуунсухайт-Ганцмод”-ны боомтын төмөр зам, төмөр замын холболт, нүүрсний талбарын хэлэлцээ ажил хэрэг болгох гэрээг "Чайна Энержи"-тэй үзэглэх гэж буй билээ. Энэхүү гэрээг үзэглдэхийн тулд өдгөө 53 удаагийн уулзалтын ард гараад байна. “Чайна Энержи”-гийн хувьд монголд хоёр улсын төмөр замын хил холболтыг хийх терминал барьж, нүүрсийг чинь олборлож өгье гэдэг хоёр л саналыг голчилсон. Одоогоор Тавантолгойн бүлэг ордоос Ончхараат, Бортолгой гэсэн хоёр ордоос нүүрс олборлуулах тухай асуудал эцэслэгдээгүй, хэлэлцээрийн түвшинд байгаа юм.

Эргэн сануулбал, дээрх хоёр орд дээр тус компани орж ирвэл Уул уурхайн тухай хуулиараа нүүрсээ биржээр арилжих ёстой. “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд хэрвээ төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг барих юм бол тэр компанитай нүүрсний урт хугацааны тухай гэрээ хийж болно” гэж заасан байдаг.

“Чайна Энержи”-гийн зүгээс Монголын талаас үүсч болзошгүй улс төрийн нөхцөл, хүчин зүйлүүдийг тооцож, ирээдүйд алдагдах боломжийн эрсдлийг мөн тооцсоны үндсэн дээр манайтай “хатуу” гэрээ байгуулах хүсэлтэй. Нүүрсний хэрэглээнийхээ 3 орчим хувийг манайхаас нийлүүлэх нь үнэндээ Хятадад нэн шаардлагатай тулгамдаад буй юу гэвэл, үгүй. Хоёр орны олон жилийн хамтын ажиллагаа, тэр дундаа хоёр орны төрийн тэргүүний “Нэг бүс-Нэг зам”-ын хүрээнд “Гашуунсухайт-Ганцмод”-ны боомтын ажлаа эцэслэе л гэж буй хэмээн тайлбарладаг. Мөн манай нүүрсний чанарын асуудлаас гадна, коксжих нүүрсээ өөрсдөө олборлох дээд хүчин чадал маань ч “Чайна Энержи”-гийн хувьд мэдээж бага. Иймээс гэрээгээр энэ мэт асуудлаа зохицуулъя гэдэг дээр хоёр талын ажлын хэсэг ажиллаж, ийн УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна.

11 дүгээр сарын сүүлчээр “Чайна Энержи” компанийн төлөөлөл Монголд хүрэлцэн ирсэн юм.

Хоёрт, Францын “Орано Майнинг”-тай хийж буй ураны талбар дээр хамтран ажиллах гэрээгээ энэ онд эцэслэн шийдэгдэхээр төлөвлөсөн бололтой. Монгол Улс уранаа хөдөлгөе гэж олон арван жил ярьснаа ийн ажил хэрэг болгох нь. Ингэхдээ гэрээнд уран олборлохдоо ашиг малтмал ашигласаны суурь 5 хувь, тусгай 5 хувь, өсөн нэмэгдэх 5 хувь буюу 15 хувь дээрээ зах зээл дээрх ураны үнийн өсөлтөөс хамаарсан хувь нэмэгдвэл багадаа 19 хувь хүртэлх АМНАТ авахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд буй юм.

Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газар, “Орано майнинг”-тай хамтран хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хоёр талын ажлын хэсэг байгуулсан. Гэрээнд тусгагдсан АМНАТ-ийн 5 хувийн таазыг өөрчлөх нь Монгол Улсад ашигтай гэдэг үндэслэлээр ийн нэмэлт өөрчлөлт оруулж буй.  Татварын ерөнхий хуулиар хөрөнгө оруулалтын төсөлд 4.1.1-д “Хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хэмжээг Хөрөнгө оруулалтын хуульд заасны дагуу хэмээн тугагдсан байдаг бөгөөд Хөрөнгө оруулалтын хуулиар татварын орчныг тогтворжуулна гэж заасан.

Мөн хуулийн 3.1.7 дээр “хуульд заасан татварын төрөл, тэдгээрийн хэмжээг тодорхойлох, ногдуулах эрх зүйн зохицуулалтын бүрдлийг” хэмээн тусгасан нь маш өргөн хүрээний ойлголт учир энэ заалтыг өөрчлөхгүй тохиолдолд Оюутолгой гэрээний одоогийн үүсээд байгаа маргаантай ижил нөхцөл ирээдүйд үүснэ.

Өөрөөр хэлбэл Орано-тай байгуулсан гэрээнд заасанчлан Цөмийн энергийн хууль болон холбогдох хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулж, суурь 5 хувь, тусгай 5 хувь, өсөн нэмэгдэх 5 хувь буюу 15 хувь дээрээ зах зээл дээрх ураны үнийн өсөлтөөс хамаарсан хувь нэмэгдвэл багадаа 19 хувь хүртэлх АМНАТ авна гэж ярьж буй.

Мөн “Орано майнинг” компанитай өсөн нэмэгдэх дүнгээр хийх нөхцлөөр АМНАТ-өөс жилд 47 сая ам.доллар буюу нийт 1 тэрбум 550 сая ам.доллар төвлөрүүлнэ гэсэн урьдач тооцоо бий.

2024 оны намрын чуулган ирэх оны нэгдүгээр сарын дундуур завсарлах төлөвтэй байгаа. Намрын чуулган завсарлахаас өмнө энэ хоёр том гэрээгээ хэлэлцэж, хоёр мега төслөө үзэглэх амбиц УИХ, Засгийн газарт бий билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 18, 2024 13:55

Юу л холиож байгаа болдоо

Зочин
Зочин
12 сар 18, 2024 15:04

Ажил хэрэг урагшлахгүй байгаа нь ойлгомжтой ш дээ. Ямар гэрээ хийхдээ гол биш, мань түшмэл хэдийг х�##�ааслах нь чух�##�. Болдог бол нүүрсээр хэдэн орон сууцны хороолол, станц бариулах бартер хийж утааг мартаж, удамаа эрүүл өсгөх юмсан даа.

Арман
Арман
12 сар 18, 2024 20:02

Наадахаа яар�##�тай зогсоо

Зочин
Зочин
12 сар 19, 2024 05:43

Уранаа боль.

Холбоотой мэдээ

Back to top button