Ирэх оны нэгдүгээр сараас тэтгвэрийн хэмжээг 6 хувиар нэмнэ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан.
Хуулийн дагуу Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол гаргажээ.
Тухайн тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар тус тус нэмэгдүүлж, батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгахаар болжээ.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689,000 (зургаан зуун наян есөн мянга) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 (таван зуун далан хоёр мянга дөрвөн зуу) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоохоор болжээ.
Үүнтэй холбоотойгоор тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай 297.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд тусгажээ.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Инфляцтай уялдвал 8.1%-иар нэмэх ёстой. Тэгж чадахгүй бол инфляцтай уялдуулан гэдэг үгээ хас..
ИЙНХҮҮ МОНГОЛЫН АХМАДУУД АСУУДЛАА ШИЙДҮҮЛЛЭЭ ХАЙРТ НАМ ЗАСАГ ТӨР ЗАСАГТАА БАЯРАЛЛАА ОДОО ЭНЭ ИХ МӨНГӨӨР ЧИНЬ АЯЛДАГ Л БАЙХДАА ТАВ ТУХАА БОДОЖ ЛАНД 600 АВЬЯ ХӨӨРХИЙ МУУ ХАМАР ХАШААНЫ ДОРЖИД НЭГ ДАРАЛТЫН АППАРАТ АВААД ӨГЧИЙ АЧ ЗЭЭ НАРТАА ХАДГАЛАМЖ НЭЭЖ ӨГЬЕ БИ ЭНЭ ИХ МӨНГИЙГ БАРАХГҮЙ ЭЭ БАРАХГҮЙ БҮХ УИХ ГИШҮҮД ТӨРИЙН 3 ХҮМҮҮСИЙХЭЭ ЗУРГИЙГ ХОЙМОРТОО ЗАЛААД ОРОЙ ҮДЭШГҮЙ ЗУЛ ӨРГӨЖ МААНИЙН ЕРӨӨЛ АВАХУУЛЖ ДАРАА ТӨРӨЛДӨӨ БАЯНХОШУУНЫ ЭЦЭСТ БАЙДАГ НИЙТИЙН МОДОН ЖОРЛОНД ӨТ БОЛОН ТӨРӨӨРЭЙ ГЭЖ....
Гоё хэллээ. Швед явах уу Шарын гол явах уу
Тэтгэвэр 6 % нэмээд бага тэтгэ
Төр биднээс суутаг авсан мөнгийг мань нэмэж өгч байн гэж үү
Tegwel halamj bas nemegdeh ym baigaa biz dee
Энэ чинь тэгээд 25к юмуу.хэцүш нэмэгдэл ээ яана даа
Хувиар тооцож тэтгэвэр нэмэх нь зөрүүг улам их болгоно.Үүнийг тооцож чаддаггүй ямар хөлдүү толгойтой нөхдүүд ийм хууль бодож олдог юм бэ???
тэтгэвэрийн доод хэмжэээ бага байна даа ядаж 50к нэмэх бүр 100к байвал бүр сайн