Нийгэм мэдээ

Ойрын өдрүүдэд Улаанбаатарт салхины хурд харьцангуй бага байх төлөвтэй байна

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг ЦУОШГ-аас танилцууллаа.

Ойрын арав хоногт 12 дугаар сарын 19 буюу пүрэв гарагт цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Агаарын температурын тухайд Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -25...-30 градус, бусад хэсгээр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна.

Харин салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 19-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

ЦУОШГ-аас ойрын өдрүүдэд салхитай байх тул нүүрсний утаа сарниж, агаарын бохирдол буурна гэж мэдээлсэн. Урьдчилсан мэдээллээс харахад өнөөдөр буюу 12 дугаар сарын 18-нд секунтэд 6 метр, 19-нд секунтэд 5 метр, 20-нд секунтэд 6 метр, 21-нд секунтэд 4 метр, 22-нд секунтэд 3 метр байх нь.

Б.ХАШ-ИЛД


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button