Төв аймагт машины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдаж, 44 настай эмэгтэй амиа алджээ
Төв аймагт машины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдаж, 44 настай эмэгтэй амиа алдсан байна.
Энэ талаар ОБЕГ-аас "Төв аймаг, Баян сум Өгөөмөр 2 дугаар баг зам тээврийн осол гарч 2 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байгааг гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг 18:25 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлыг хэлтсийн 80 дугаар ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчдыг очиход, "Bongo3" загварын автомашин, "Prius" загварын автомашинууд мөргөлдөж "Bongo3" загварын автомашины жолооч иргэн О /56 настай, эрэгтэй, зүүн хөл хугарсан/, Prius загварын автомашины зорчигч А /44 настай, эмэгтэй, амь насаа алдсан/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан гаргаж, Төв аймгийн Баян сумын хэсгийн төлөөгч Цагдаад хүлээлгэж өгсөн" гэх мэдээллийг өглөө.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.