Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: “Хяргас” нуурын мөсөнд хоёр автомашин цөмөрчээ
Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн “Хяргас” нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/ “Хяргас” нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 01.06-ны өдрийн 00:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн “Prius-20” загварын суудлын автомашин, мөн иргэн С-ийн эзэмшлийн “Sonata-6” загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч орсон байсныг 09 цаг 10 минут ажиллан татан гаргаж, хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.