Нийгмийн
УИХ-ын чуулган: Төрийн эзэмшлийн 34 хувийг орлуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байгаа юм:
- Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /
- Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/
- “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн
- мэдүүлсэн, соёрхон батлах/
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашигт малтмалын хуулиас 34%-51% -ийг төр эзэмшинэ гэдэг заалтаа л хасчих л даа?!! 2006 оны хуулинд энэ заалтыг гадны хатгаасаар оруулсан юм шдээ!!! Ямар хаашаа хульчгар, бөөрөнхий, шальчганасан хүмүүс байдаг юм бэ??? Эсвэл 126-уулаа Оросын нөлөөнд орчихсон юм уу???
Улс орон ард түмнээ бодоод ирээдүй хой ч үёээ бодоод ганц зоримог зөв шийдвэр гарагчуул 126 нөхөд түүхэн үйл явц болж ард түмэн бид таларах болно шүү
Зочины санаа зөв байна. Яахлаараа бид баялгынхаа дөнгөж 34% ийг л эзэмших эрхтэй 66% нь хүнийх байх ёстой гэж. Оюутолгой -той холбоотой л хахуулиар гадны захиалгаар хийгдсэн Ашигт малтмалын тухай хуулиа засаачээ. Тэгвэл ёстой 126 болсоны хэрэг гарна.