СПОРТ

Бөхчүүдэд 50-1500 оноогоор чансаа тогтоохоор боллоо

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр боллоо.

МҮБХ-ноос баталсан цаглаварын дагуу Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтад үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргах юм.

Гэхдээ энэхүү чансаа нь Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан улсын цол, чимэгт нөлөөлөхгүй болно.

Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд дараах барилдаануудыг хамруулна. Үүнд:

Улирлын нээлтийн барилдаан
Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын гарьд цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Сар шинийн баярт зориулсан барилдаан
Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан
Улс тунхагласны баярт зориулсан барилдаан
Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан
Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан
Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан
Богдхан хайрханы хишиг барилдаан
Сонгинохайрханы хишиг барилдаан
Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
Баянзүрх хайрханы хишиг барилдаан

Чансаа тооцох журам:
Даваа оноо

8 даваа 1500
7 даваа 1000
6 даваа 600
5 даваа 400
4 даваа 300
3 давааа 200
2 даваа 100
1 даваа 50
Оролцоо 100

Жич: Зөвхөн Сар шинийн баярт зориулсан барилдаанд 256, бусад барилдаанд 128 бөх барилдана.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button