Нийгэм мэдээ

Ч.Ганхуяг нарын гомдлыг өнөөдөр давж заалдах шатны шүүхэд хэлэлцэнэ

Будсын биед гэмтэл учруулсан хэргээр анхан шатны шүүхээс торгох ял сонссон "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.01.14/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болох товтой.

Тухайлбал, "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг, түүний дүү Б.Золбоо нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, долоон шүдийг цохиж гэмтээн, нүдийг нь таг болтол зодсон хэрэгт холбогдож улмаар прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус эрүүгийн хэргийг 2024 оны аравдугаар сарын 09-ний өдөр хэлэлцэж, Ч.Золбоод 4 сая төгрөгийн, харин Ч.Ганхуягт 1 сая 350 мянган төгрөгийн торгох ял оноосон юм. Шүүхээс дээрх нэр бүхий хүмүүсийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг шалтгаанаар ийнхүү торгох ял оноосон юм.

Гэтэл анхан шатны шүүхээс торгох ял сонссон Ч.Ганхуяг нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан нь өнөөдөр шүүгдэх аж.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono

Холбоотой мэдээ

Back to top button