Нийгмийн
АНУ-тай ялтан солилцох гэрээгүйн улмаас шүүгч асан С.Төмөрбатыг Монголд авчрах боломжгүй байна

Салхитын мөнгөний ордын авлигын хэрэгт холбогдсон 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж эхэлсэн билээ. Тэдний нэг нь болох Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат АНУ-ын хил дээр их хэмжээний валют авч яваад саатуулагдсан.
Тэгвэл тэрбээр АНУ-ын хамгаалалтад байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Түүнийг тус улсаас Монголд нь буцаан авчрах талаар АТГ-ынхан ажиллаж буй тухай мэдээлэл цацагдсан. Гэвч энэ нь ямар ч боломжгүй гэдгийг хуулийнхан хэлж байна.
Учир нь Монгол Улс, АНУ-ын хооронд ялтан солилцох гэрээ байдаггүй учраас түүнийг Монголд авчрах ямар ч боломжгүй аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тун удахгүй тэдгээрээс хэд хэдэн шүүгчид холбогдох хэрэг шүүхэд шилжих юм байна.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хулгайч шүүхээс ялаа авсан юм уу Ялтан солилцох гэрээгүй гээд байхын.
дэлхийн бүх л хулгайчид ,алуурчид ,луйварчид,авилгачид-их мөнгөтэй гарууд бүгд л америк, англи гардаг ,тэнд их мөнгөтэй л бол хэн байх нь хамаагүй орогнуулдаг , бүр хамгаалдаг\хүний эрх нэр доор\,энэ бол эдгээр улсуудын ёс суртахуун ,юуг үнэт зүйл гэж үздэгийн илэрхийлэл баталгаа,тэгэхээр эдгээр улсуудтай хүзүү толгойгоо нийлүүлнэ гэдэг маш аюултай\үлбэггай,баавар мэт шиг\.
Энэ хулгайч шүүхээс ялаа авсан юм уу Ялтан солилцох
гээд байхын.