Сурвалжилга: Нарантуулыг нүүлгэх шийдвэрийг худалдаа эрхлэгчид эсэргүүцэж, иргэд дэмжив

Хотын дарга Х.Нямбаатар 2024-2028 онд нийслэлд хот доторх анхны хурдны замын ажил, метроны төсөлтэй холбоотойгоор "зах худалдааны төвийг нүүлгэнэ" гэдгээ илэрхийлсэн.
Угтаа Нийслэлд буй томоохон худалдааны төвүүд түгжрэлийн гол шалтгаан болж байгааг дурдсан байдаг. Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор бид Нарантуул худалдааны төвийг нүүлгэх ажил хэзээнээс эхлэх талаар хотын дарга Х.Нямбаатараас тодруулахад, "Ирэх дөрөвдүгээр сараас нүүлгэх ажил эхэлнэ" гэх хариултыг өгсөн юм.
Тэгвэл тус худалдааны төвийг нүүлгэх асуудалд худалдаа эрхлэгч нар болоод иргэд ямар байр суурьтай байгааг тодруулан хүргэж байна.
-Худалдаа эрхлэгч Чимэгсайхан: Хаашаа нүүлгэсэн ч түгжирнэ шүү дээ-

-Нарантуул худалдааны төвийг нүүлгэх гэж буй талаар сонссон уу?
-Нарантуулыг нүүлгэх гэж байгааг дуулсан. Хотын зах руу нүүлгэх гэж байгаа хэмээн энд худалдаа эрхэлдэг хүмүүс ам уралдан ярьж буй. Миний хувьд энэ шийдвэрийг буруу гэж бодож байна. Биднийг хаашаа яв гэж байгаа юм бол. Өр төлбөр ихтэй, зөвхөн энэ захаас амьдралаа болгодог өчнөөн хүмүүс бий шүү дээ.
-Зах худалдааны төвүүд хотын төвдөө төвлөрсөн байгаа нь түгжрэх шалтгаан болдог хэмээн үзээд буй?
-Хаашаа нүүлгэсэн ч түгжирнэ шүү дээ. Хурдны зам байгуулна л гэх юм, ялгаа гарахгүй л гэж харагдаж байна.
-Худалдаа эрхлэгч Эрдэнээ: Одоогоор шинэ зах барина гэж л ярихаас биш түр хугацаанд биднийг хаана ажлаа эрхлэх талаар ам нээсэнгүй-

Би энэ худалдааны төвийг анх нээгдсэн цагаас хойш л ажиллаж буй. Хорь гаруй жил энд худалдаа эрхэлж байна. Үе үеийн хотын дарга нар нүүлгэх тухай ярьж л байдаг. Энэ удаад хурдны зам тавих гэж байгаатай холбоотойгоор манай худалдааны төвийг хотын захад байгуулна гэх сураг дуулсан.
Нүүх шийд нэг мөр гарлаа гэж бодоход очих газар нь тодорхой байх нь чухал. Одоогоор шинэ зах барина гэж л ярихаас биш түр хугацаанд биднийг хаана ажлаа эрхлэх талаар ам нээсэнгүй. Зах нүүлээ гээд түгжрэл буурах нь юу л бол. Түгжрэл дан ганц зах, худалдааны төвлөрлөөс шалтгаалаагүй байх.
-Худалдаа эрхлэгч: Нарантуулд ирж үзээгүй хүмүүс л дээр гарчхаад "шийдвэр, шийдэл" яриад байна-

Нарантуул худалдааны төвөөс амь зуудаг хүмүүс ямар олон гээч. Гэтэл гэнэт нүүлгэнэ гэх. Очих газар нь ч тодорхойгүй, түгжрэлийн шалтгаан хэмээн чичлэн хөөж байгаа мэт л санагдаж байна. Анхнаасаа замаа зөв шийдэж чадаагүйгээ хэдэн худалдааны төвтэй холбоотой гэж үзэж байдаг.
Дан ганц худалдаа эрхлэгчдэд чирэгдэл учрахгүй. Хол нүүчихвэл худалдан авагчдад ч гэсэн хүндрэл учрах байх. Энд хүмүүс хэрхэн амьдарч, хэрхэн ажиллаж байгааг хараагүй, Нарантуулд ирж үзээгүй хүмүүс л дээр гарчхаад "шийдвэр, шийдэл" яриад байна.
Нүүлгэлээ гэж бодоход худалдаа эрхлэгчдийн хураалттай барааг хаана хадгалах, энд буй хүмүүс хаана ажлаа үргэлжлүүлэх нь тодорхой бус. Миний хувьд сайн төлөвлөөгүй энэ ажлыг эсэргүүцэж байна.
-Худалдаа эрхлэгч Лхагваа: Худалдааны төвүүдтэй холбоотой түгжрэл үүсээд байгаа нь үнэн шүү дээ. Тиймээс хотынхоо захад гарах нь зөв санагдсан-

Би Нарантуулд худалдаа эрхлээд арав гаруй жил болж буй. Захыг нүүлгэх гэж буй талаар энд амтай болгон л ярьж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Аргагүй биз, энэ том худалдааны төвөөс амьжиргаагаа залгуулдаг хэр олон хүн байдаг гэж бодно. Хотын зах руу нүүлгэлээ гэж бодоход ажилтайгаа ойр гээд энд гэрээ төвхнүүлчихсэн хүмүүст хэцүү.
Гэхдээ улс эх оронд хэрэгтэй л шийдвэр санагдсан. Худалдааны төвүүдтэй холбоотой түгжрэл үүсээд байгаа нь үнэн шүү дээ. Тиймээс хотынхоо захад гарах нь зөв санагдсан.
-Иргэн Лхагваа: Зах худалдааны төвүүд хотын төвд байршиж буй нь түгжрэлийг үүсгэж буй гол шалтгаан мөн-
Зах худалдааны төвүүд хотын төвд байршиж буй нь түгжрэлийг үүсгэж буй гол шалтгаан гэдэг нь үнэн. Ажиглаад байхад Нийслэлийн ард иргэдээс гадна 21 аймгаас хотыг зорьж буй иргэдийн хөл ер тасардаггүй шүү дээ.
Гэхдээ үе үеийн хотын дарга нарын ярьдаг л сэдэв. Ажил хэрэг болгох гэж байгаа бол сайн төлөвлөөд, хэн хэндээ чирэгдэл, хохиролгүй л шийдээсэй гэж иргэний зүгээс харж байна.
-Иргэн Цэцгээ: Хотын түгжрэлийн дийлэнх нь Нарантуулын дөрвөн замаас эхлэлтэй гэдэгтэй санал нийлнэ-

Захуудыг хотын төвөөс гаргах шийдвэрийг зөв гэж харж байна. Төвдөө төвлөрөөд түгжрэлийн гол шалтгаан болохгүйгээр хотын захад байрлах нь зөв. Монгол орон минь уудам шүү дээ. Мөн унаа тэрэггүй хүн үгүй болсон энэ цагт шаардлагатай үедээ цаг гаргаад худалдааны төв рүүгээ очоод хэрэгцээтэй бараагаа авахад буруудахгүй л байх.
Би Эрдэнэт хотын иргэн. Хамаатны айлууд Нарантуултай ойр байдаг тул ирэх бүрдээ Нарантуулын түгжрэлд олон цагийг өнгөрөөдөг. Хотын түгжрэлийн дийлэнх нь Нарантуулын дөрвөн замаас эхлэлтэй гэдэгтэй санал нийлнэ.
-Иргэн: Төсөв зарцуулаад дахиад нэг түгжрэлийн эх үүсвэр байгуулчхаж болохгүй. Тиймээс хаашаа нүүлгэхээ сайн судлаасай-

Нарантуул худалдааны төвөөс гарах хөдөлгөөн түгжрэл үүсгэж байгаатай санал нийлнэ. Гэхдээ хаа газаргүй л түгжрэл ихтэй байгаа энэ цагт төсөв зарцуулаад дахиад нэг түгжрэлийн эх үүсвэр байгуулчхаж болохгүй. Тиймээс хаашаа нүүлгэвэл түгжрэл гэх том асуудлыг шийдэж чадах талаар сайн судлаасай хэмээн бодож байна.
-Зах худалдааны төвийг нүүлгэх ажил санаачилж байсан хотын захирагчид-

Хотын даргын энэхүү шийдвэр нь анх удаа яригдаж байгаа асуудал биш.
- Зах худалдааны төвүүдийг нүүлгэх ажил 2007 оноос хойш яригдаж эхэлсэн бөгөөд тухайн үеийн нийслэлийн захирагчаар ажиллаж байсан Ц.Батбаяраас энэ санал гарсан байдаг.
- Харин 2016 онд нийслэлийн засаг дарга асан С.Батболд "Хот баруун тийш тэлнэ. Зах, худалдааны төвийг түгжрэл сааруулах зорилгоор нүүлгэнэ. "Нарантуул", "Да" хүрээ зэрэг захуудыг ажиллаж байх хугацаандаа нэн тэргүүнд нүүлгэн шилжүүлнэ" гэж байв.
- 2018 онд хотын дарга асан С.Амарсайхан барилгын зах болон бусад томоохон худалдааны төвийг нүүлгэх шийдвэр гаргасан байдаг. Үүний хүрээнд захуудыг нүүлгэх ажлын хэсэг хүртэл байгуулагдсан. Хэдий ажлын хэсэг байгуултлаа ахицтай явж байсан ч урьдын адил ажил зогссон.
- 2022 онд Д.Сумъяабазар нийслэлийн захирагч байх үедээ хотын баруун зах буюу Сонгинохайрхан дүүрэгт 28 га газар төлөвлөж захуудыг байршуулна хэмээж байсан.
- Харин өдгөө хотын дарга Х.Нямбаатар энэ асуудал дээр ам нээж эхэллээ. Тэрбээр төлөвлөгөөгөө танилцуулах үедээ "Мягмар гарагт Нарантуул захын ойролцоо ямар ч түгжрэлгүй болдог. Тэгэхээр худалдаа эрхлэгчдэд санал тавьж хурдны замын дагуу хоёр худалдааны төвийг байгуулна. Дэлхийн жишигт хурдны замынхаа орц, гарц дээр томоохон худалдааны төвүүд байдаг. Манайх шиг айлуудынхаа суурьшлын бүсэд байрлалтай улс бараг л байхгүй. Нарантуул худалдааны төв 21 аймгийн хүнсний болон ахуйн бараа, малын эм хэрэгслийн бөөний төв болчхоод байгаа учраас Туулын хурдны замынхаа баруун хэсэгт буюу Туул голын хойд хэсэгт Нарантуул захыг шилжүүлнэ. Харин одоогийн газар дээр нь орон сууц барих зориулалтыг нь өөрчилж өгье гэдэг уулзалт, хэлэлцээрийг хийнэ. Тэгэхээр Улаанбаатар хот баруун талдаа нэг авто худалдааны төвтэй, зүүн талдаа нэг худалдааны төвтэй болно. Ирэх гурван жилийн хугацаанд замаа барьж дуусгах учраас энэ хугацаанд Нарантуул захыг байгуулах шаардлагатай" хэмээлээ.
Худалдаа эрхлэгчдийн зүгээс "нүүхгүй, хаана очиж хэрхэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нь тодорхойгүй байна" гэх байр суурийг илэрхийлсэн бол иргэд "түгжрэлийн гол шалтгаан болсон Нарантуулыг хотын захад гаргах нь зөв" гэх байр суурийг илэрхийлж байна. Тэгвэл 2007 оноос хойш хотыг захирч буй дарга нарын ярьсан ч амжаагүй эл нүүлгэлт энэ удаад ажил хэрэг болж чадах эсэхийг харах л үлдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
100айлын барилгын матери�##�ын төвийг нүүлгээч
Барсыг бас нүүлгье хар хоринг нүүлгьё
Барс гэж бас заваан газар байна, дээрх бүгдийг хотоос нүүлгэх хэрэгтэй
захуудаа ХОТЫН ЗАХ РУУ НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ.
Энэ чинь харин ганц зөв шийдвэр бна шүү. Бусад зах, их дээд сургуулиудыг ч гэсэн нүүлгэх хэрэгтэй шүү. Захынхан бол тэртэй тэргүй худ�##�ч хүнд бараагаа супермаркет, их дэлгүүрийн үнээс ялгаагүй үнээр зардаг юм чинь гарга гарга. Ямар дэлгүүр мундсан биш.
Улс орны хөгжлийн төлөө нүүлгэжл таараа хэдэн х�##�тар төгөргөндөө боож үхэцгээ
НАРАНТУУЛЫГ НҮҮЛГЭЭД УЛС ОРОН ХӨГЖИХ ҮҮ. ХЭДЭН ХУЛГАЙЧУУД ГАЗРЫГ НЬ ХУВААЖ АВААД Л ТААРАХ БИЗ. БАЙГАЛИЫН БАЯЛАГААРАА ХӨГЖИЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ АРД ИРГЭДИЫНХЭЭ АМЖИРГААГ ТАСАЛЖ БАЙЖ ХӨГЖИХ ҮҮ, МОНГОЛ УЛС. АРД ТҮМНЭЭ ДАРАМТАЛХААС ӨӨР ЮМГҮЙ ТӨР ЗАСАГ ОГЦОРВОЛ ТААРНА. АЛЬ АШИГТАЫ ГАЗАР БОЛГОНЫГ ЭНЭ ХЭДЭН ТӨЛГӨН КОММУНИСТ, МАН-ИЙН ХУЛГАЙЧУУД АРД ИРГЭДЭЭС ДЭЭРЭМДЭЖ БАЙНА. ҮХСЭНИЙ НЬ УЛС ОРНЫ ХӨГЖИЛ. АЖИЛГҮЙ АРД ТҮМНИЙ ЭГНЭЭГ НЭМЭЭД ТА НАР ТЭЖЭЭХ ЮМУУ. ХАРИН Ч МОНГОЛЧУЖДЫГ ГУЫЛГАЧИН АМЬДРАЛ РУУ ТҮЛХЭЖ БАЙНА. ТЭР ХОЛ ГАЗАР ХЭН ОЧИЖ НАЙМАА ХИЫЖ, ТЭРИЫН ГЬ ХЭН ОЧИЖ ХУДАЛДАЖ АВАХ ЮМ БЭ. ЭРГҮҮ НЯМБААТАР ӨӨРӨӨ ТЭНДЭЭ ОЧИЖ АМЬДАР
Чи тэр олон арван мянган хүнийг тэжээх үү? Чи тэнд зогсож амьдрах гэж зүтгэж буй олон мянган з�##�уусын зээл , лизингийг төлөх үү? Юу ч хийж бүтээгээгүй муу ул з�##�хуу архичин минь сайн бодож бж дугарч бай.
Битгий хуцаа хүний өмнөөс амьдарч байгаа биш тэр зээл элдэв төлбөрөө тэр зааж өгсөн газар нь очоод үргэлжлүүлэн ажиллаач �########� минь бид нар хурдны замтай болмоор байна
Яг үнэн
Нарантуулийг анх барьж байхад цөөхөн хэдэн айл байсан . Сүүлд шамбаар�##�даад чигжээд барилга бариад хажууд өгөөмөр зах бариад юу ч биш болгочихсон .Газар олголт , зөвшөөрөлтэй л холбоотой асууд�##� . Одоо нүүлгэвэл зах зээлээ дагаад мөн л түгжрэлтэй хотхон тэнд босно .Одоо байгаа газарт нь дахиад нэг худ�##�дааны төв босно .Ялгаагүй .Харин авто худ�##�дааны цайз зах , өгөөмөр зах , 100 айлуудыг нүүлгэх хэрэгтэй.Өдрийн дутамын хэрэгцээний бараа биш учраас нүүлгэх сан�##�тай байна .
Нүүлгэе. Хотоос �##�ь болох хол. Хөдөөгийнхөнд ирж очиход амар. Барс, 44, 100 айлыг мартав аа, хотын даргаа.
Мэдээж заав�##� нүүлгэх хэрэгтэй.
Narantuul amrahaar zam yasan tugjrelgui boldog bilee?!nuulgeh n zuv!
Бүх захуудыг хотын хоёр зах руу нүүлгэвэл таарна
Нарантуулын наймаачид ч баяжаад бараг үхэх гэж байгаа биз.
Баяжих яахав ..хүниил амьдр�##�....хэн хүнии хэрэгцээг хангаад х�##�уунд х�##�ж хүйтэнд хөрч л амьдр�##�аа босгоод ...ард түмэнд үйлчилж баыгаа хүмүүс....шүү!.....хэн илүү зөв хөдөлмөрлөж чадна тэд ханг�##�уун амьдарч л баыгаа.....чи битгии ингэж атаархаад бичиж баыгаарай....!!.....чи 4улир�##�д нарантуулын зах дээр ажиллаад үзээрэй.....!!...Захуудыг нүүлгэх нь зөвөө......
100 айлын зах,барс Нарантуул зах,да хүрээ өгөөмөр бүгдийг баруун зүүн,урд чиглэлд гаргаж хүмүүс �##�ь гэрт ойрхон захруугаа явж өөрийн хэрэгцээт юмаа авдаг байв�##� зүгээр
Мөн махны захыг олон газар адил үнэтэй байлгав�##� зүгээр шүү...
Захуудыг хотоос гаргах нь зөв бүх захыг хотын зах ру гаргах хэрэгтэй
Одоо ер нь бүх том захуудыг энэ байр сууринаас нь үндэсээр нь ховхолж хотын төвөөс �######�уулах цаг хугацаа нь болсон.шүү. уБ хотын Авто замын хөдөлгөөнд түгжрэл үүсэх болон түгжрэлийн нэг гол бэрхшээл нь Захууд юм. Хотын хүн ам ихэссэн барилга байгууламжуудыг ямар л жижиг том хамаагүй зай т�##�бай гарсан газарт нь Бетонон Ширэнгэ болтол нь барьчихдаг. Тэгээд өргөн 3-4 эгнээтэй зам байхгүй нарийн замтай .Жилдээ 30-40 мянган тээврийн хэрэгсэл шинээр нэмэгддэг гэж байгаа бүр их Түгжрэл үүсдэг.
2 дахь өдөр түгжрэл мэдэгдэхүйц багасдгийг хэн ч хэлнэ. Хамгийн гайгүй байдаг Нарны зам түгжирчихдэг. Бусад захуудаас Барс гэж хулганы нүх шиг, харанхуй, өмхий хойд замаа өдөржин түгжрүүлсэн хогийн заваан газар байна. 100 айл ч өнгөрсөөн, баахан барилга бариад дэлгүүр болгочихсон. Үзэмжгүй амбааруудыг нь хааж зогсоол болговол арай дээрдэнэ...
Нүүлгэх нь зөвөө, тэнд наймаа эрхэлдэг хүмүүс л эсэргүүцэж байгаа. Нийгмийн хөгжлийн асуудлыг төр шийдэж байх ёстой.Энэ асууд�##� дээр нийтийн сан�##� асуулга авб�##� 90 хувь зөвшөөрсөн суд�##�гаа гарна даа
Дамчид бүү давар. Нүүлгэх хэрэгтэй
Маш зөв шийдвэр. Захуудыг болон их дээд сургуулиудыг нүүлгэчихвэл түгжрэл илт багасана
100 айлыг нүүлгэх хэрэгтэй
Энэ Нямбаатар ажил нийгэх гээд ч байгаа юм шиг, тэгсэн мөртөө өс хонзонгоо биелүүлэх гээд ч байгаа юм шиг ямар аймшигтайгаар ард түмэнд хандаж байна аа. Зах нүүлгэх гээд байгаа юм бол тэр Энхболд сайдынхаа Шохнор зах, Ө. Энхтүвшингийнхээ Өгөөмөр зам, Зуун айлын барилгын захуудаа нүүлгээч м�##� аа. Чи Наран туулаар эхлүүлж хэрэггүй. Яагаад гэхээр наад зах чин их чцудаж байна. Хамгийн хямдаар т�##�бай түээслүүлдэг гэсэн. мөн бараа нь хямд. М�##� чи өөр ажлуудаа сайн хий: Чиний барьсан зам, бродюрууд бүгд одоо эвдэрээд байна. Ард түмний мөнгөөр бүү тогло. Эсвэл хурдан �######�.
Нүүлгэе маш зөв
Ёстой зөв шийдвэр.Хотын төв ч цэвэрхэн болно. Нарантуулын орчин бол монголын нэрийг гутаасан бохир орчин харагддаг.Наран Туул орохгүйгээр амьдраад болоод л бна.Хөдөө орон нутгийнхан их ирдэг бололтой дог Тэхээр хотын зах руу нүүлгэх нь маш зөв шийдвэр.Наран Туул худ�##�дааны төвд хаана ч үзээгүй муухай орчин харж болдог жишээ нь эр эмгүй архичин цуглардаг газар ба тэд үржсээр өргөжсөөр олуулаа бас э�##�уужаад бгаа харагдана лээ.Нарантуулыгүүлгээсэй гэж туйлын хүсч байна .....Худ�##�даачид яадгийн шинэ газар орчноо солиоч үхсэндээ эсэргүүцээд бгаан Монгол цэвэрхэн гоё хоттой байж болохгүй юу та нар бод бод наад тархиа сэргээгээч..........Та нар л монголын архичдын үүр бэлтгэсэн за юу .....
Хурдан нүүлгэх хэрэгтэй
Зөв².Нүүлгэх хэрэгтэй
Бүх захыг нүүлгэе
Зөв зав, нүүлгэ
Захуудыг нүүлгэхийг 100% дэмждэг.
Гэхдээ яг үнэндээ метро баригдахгүй, хурдны зам баригдахгүй гэдгийг 100% мэдэж бна.
Баахан хүн хөөж тууж �######�уулаад байршил дээр нь МАН-ын нэг даргын орон сууцны хороолол босно. Гарцаагүй
Нүүлгэ замын түгжирэл үүсгэж бга зах бүгдийг нүүлгэ зөв зөвөө
Маш зөв
Нартуулыг нүүлгэе
Uuruur tegeed zamaa yaj shiidhin nuulgeed tugjrelig buuruulmaar bna shuu..!!!Buh zahuudig hotoos gargamaar bna...!!Shine mashini zah hotoos garaad bj l bna shde..Huulgehig demjij bna ✊️????
иргэд баян байж улс эх орон хөгжинө шүү ахмад уудыг орон сууцанд яар�##�тай оруулах ямар нэгэн болзол харг�##�захгүйгээр асуудлыг шийдэх ам�##�сан зорилтоо биелүүлэх шаардлагатай
Bohir jijig hulgaich nar uurelsen gazriig nuulgeh n zuw
Saindaa ch bish bh oorosdoo l mongjih gej l ard irgediig ingej bg bh nogoo hed ni bol oorosdiigoo l bodno ard irgediin amidral ene hogiin tord hamaaraltai bish Nimbaatar gej ene owoo odoo bolih heregtei z##l
Хотын баруун т�##� руу нүүвэл 5 шараас 10 р бууд�##� хүртэлх түгжрэл дээр түгжрэл нэмээд хэцүү юм болох нь дээ
Зах гэдэг үгээ сайн бод . Та нарын шүтэн бишрэгч өндөр хөгжилтэй улс чинь хотынхоо төвд захтай улс нэг ч байхгүй
За хө Нямбаатар аа! Хүч тэнцвэргүй тул�##�даанд орж эрэгчин, эмэгчинээ үзэх болж дээ. Ялагдв�##� ч шившиг болох нь дээ. Хаана, хэзээ, яаж гээд олон асууд�##� үүсэхийг тооцсон буйзаа гэж найдъя! За победу! Ура! Давшаад! гэдэг байлаа даа.
Худ�##�даа эрхлэгчид мэдээж нүүхгүй л гэнэ ш дээ, гэтэл олон мянган хүний эрх ашиг хохирсоор бна. Хотын төвийн түгжээнд нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийн нэг нь Нарантуул зах яах аргагүй мөн
Нүүлгэх нь зөвөө Барс, Да хүрээ, Хархорин гэх захуудыг хотоос гаргах нь зөв
Tugjreed utaan dundaa amidarch baihdaa taarsan sonin humuus shuu. Oorchlolt hiihgvigeer asuudal shiidehgbi
Нарантуулынхан баяжаад ойр орчмын орон сууцыг бүгд авсан.Одоо болоошдээ.үр удмаараа баяжсан.шун�##�д хязгаар бий шүү.үйлийн үрээ даахгүй шүү
Нарантуул, 100 айл, Да хүрээ,Өгөөмөр гэх хотын төвд хамгийн их түгжрэл үүсгэдэг захуудыг бүгдийг нь хотоос гадагш гаргах нь зөв. Эдгээр захуудыг нүүлгээд байсан газар дээр нь бетон шавар ширэнгэ босголгүй зам, цэцэрлэгт хүрээлэн байгуулв�##� маш зөв ажил болно.
ХОТЫГ ҮНЭХЭЭР МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА.
ХОТЫГ ҮНЭХЭЭР МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА.
Зах иргэдэд ойр байх хэрэгтэй. Солонгост хотын төвд зах байдаг. Зарим нь мэдэмхийр ч худ�##� ярих юм.
Хотын төвөөр нэг шамбаар�##�дсан бензин колонкуудаа хотын зах руу �##�сад нүүлгэж байршуулах шаардлагатай шүү! Захууд байж л байна биз. Орох гарах уулзвар замыг нь өргөтгөөд зохицуул.
Улс орноо, бусдыг боддоггүй амин хувиа хичээсэн арчаагүй наймаачид вэ Мягмар гаригт зах амрахад гоё түгжрэлгүй байдаг шүү тиймээс нүүлгэх хэрэгтэй
Нүүлгэх нь зөв дө. Мөн 100 айл орчмыг ч зоригтой уэгцлэх хэрэгтэй. Энэ нь нийтийн эрх ашиг нийцнэ.
Ер нь бол нүүлгэх нь зөвөө
Нүүлгэх хэрэгтэй шүү.
Нүүлгэсэн нь дээр шүү түгжирлын гол ш�##�тгаан нарантуул зах хэдэн наймаачид эргэн тойрон байрнуудад бдаг зоригтой шийдвэр гарга
Яг ингээд хөгжиж цэцэглэх тухай ярьж эхлэхээр энэ нэг 1960, 1970 оны гөлөгнүүд лай болох юм �########�