УЛС ТӨР

ЭМДЕГ-ын дарга С.Энхболдыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж байна

Нийслэлийн Прокурорын газраас өнөөдөр /2025-01-27/-нд цаг үеийн мэдээлэл хийж, хуулийн байгууллагад шалгагдаж буй онцлох хэргүүдийн талаарх сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Эрүүл мэндийн яамны "Цахим эрүүл мэнд" төслийг Дэлхийн банк 19.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болж, 2016 онд эхлүүлж байв. Улмаар 9.5 сая ам.долларыг нь өгсөн ч, ердөө 29-хөн хувийн гүйцэтгэлтэй байсан тул 2022 онд арга буюу төслөө зогсоосон. Дэлхийн банк уг төслийг зогсоож Монгол Улсын Засгийн газраас 1.7 сая ам доллар нэхэмжлээд байгаа юм.

Төсөлд Япон, Солонгосын хөрөнгө оруулалтай гэх хоёр компанийн туслан гүйцэтгэгчээр “Аксис системс” гэх Монгол компанийг шалгаруулан оруулж ирсэн. Тус компанид С.Энхболдын хамаарал бүхий хүмүүс нэрлэгдэж байсан.

Улмаар түүнд нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж, нарийвчлан шалгах саналыг 2024 оны аравдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорт хүргүүлжээ. Улмаар тухайн саналыг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татах тогтоол баталж байв.

Харин түүнд холбогдох хэргийн явцын талаар НПГ-аас "Тухайн этгээдийг албан тушаалд томилох эсэх нь мөрдөх байгууллага болон прокурорын байгууллагад хамаарахгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэх мэдээллийг өглөө.

Эрүүл мэндийн сайд, дэд сайдаар ажиллаж байсан С.Энхболд нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдсон байдаг.Холбоотой мэдээллийг:

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм хүнийг ЭМДГ-ын даргаар томилоод байхдаа яахав дээ

Зочин
Зочин

Энэ хүн төрийн албанд ажиллах эрх байхгүй хулгайч

Иргэн
Иргэн

ҮЕЭЛҮҮДТЭЙГЭЭ НИЙЛЭН ТЭР ИХ МӨНГИЙГ САМАРЦАН ГЭЖ ГУЦАЛДААЛ БАЙСАН ДАХИАД Л ИХ МӨНГӨН ДЭЭР ТАВЬДАГ НЬ АРДЧИЛСАН ЗАРЧИМ ЮМ УУ?

Зочин
Зочин

Тэнэг тэнэг томилгоонууд их байна шүү

Зочин
Зочин

Өөрийгөө сайд хийгээд, дарга хийгээд чадаад байна гэж бодоод байх шиг. Зүхүүлэн зүхүүлэн ингэж улайрах хэрэгтэй л байдаг юм байх даа. Ийм тэнэгүүд олон түмний дургүйцлийг тоодоггүй, санаа нь зовнидоггүй, хийсэн хэрэгтээ гэмшдэггүй гөлийчдөг байхоо.

Зочин
Зочин

hovdiin urainhai zahchin bayduud narsnii hulgaich guilagchin

chimgee
chimgee

tomilson said n uuruu buun avilgiin ezen uchiraas hamiigaa harj uzej bh n arags bhguidee , uuniig huuli zogsooj chadah uu ?

Холбоотой мэдээ

Back to top button