Нийгэм мэдээ
Дулааны III цахилгаан станц 106 саяар давс авна

Дулааны гуравдугаар цахилгаан станц 106 сая төгрөгөөр давс авах тендер зарласан байна.

Тодруулбал, Монгол гарал үүсэлтэй, хоол хүнсэнд хэрэглэх зориулалттай 138 тн давс авах аж. Тооцоолон үзвэл нэг кг давсыг 770 төгрөгөөр авахаар төлөвлөжээ. Уг тендерт тусгагдсан өртөг Дулааны III цахилгаан станцын өөрийн хөрөнгөөс санхүүжихээр төлөвлөжээ.
Тус тендерийг өчигдөр буюу /2025-01-30/-ны өдөр зарласан бөгөөд материалыг ирэх сарын 26-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Станцын ус бэлтгэлд ашигладаг давс юм шүү дээ. Мэдэхгүй хүнд хоолонд хийдэг давс авах гэж байна гэж харах байх