Г.Доржзодовыг ЯЛААС ЧӨЛӨӨЛСӨН нь ҮНДЭСЛЭЛГҮЙ гэж үзжээ

Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан гэх үндэслэлээр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний туслахаар ажиллаж байсан А.Ганбаатар нарт анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял оноосон билээ. Тухайн үед 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд анх дэлгэсэн Г.Доржзодовыг шүүх хуралд гэрчээр оролцуулсан байдаг.
Харин Ц.Сандуй, А.Ганбаатар нар шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
Тэгвэл ялтан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2019.12.24/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцлоо.
Улмаар хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргасан бөгөөд тэдний таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм.
Шүүх бүрэлдэхүүн 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд анх дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг ялаас чөлөөлж, анхан шатны шүүхэд гэрчээр дуудсан нь үндэслэлгүй байна гэж үзжээ. Тиймээс хэргийг прокурорт буцаасан байна.
У.УЯН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүгчидэд талархаж байнаа?! Доржзодов үнэ хүргэх зорилгоор ийм төсөл загвар хийчихээд бүтэхгүй болохоор нь АН-д пиар болгон тарааж хонзогнож тэдний ивээлд орсон нь яалтгүй үнэншдээ?! Доржзодовын ёстой тэр шоронд нь хийж Ц.Сандуй,А.Ганбаатар нарыг чөлөөлөх хэрэгтэйшдээ?!
Зохиогч нь шалгуулах хэрэгтэй байхаа

Үгүй ээ овоо шдээ. Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэдэг бус уу? Иймэрхүү муу хүмүүст сургамж өгөх хэрэгтэй.
Доржзодовыг тойрсон,өмгөөлсөн,хамгаалсан,60.0т/б схем зохион өгч улс төр хийсэн цаад эздийг олох хэрэгтэй??? Хэний даалгавраар хэн хамгаалав
Dorjzodov ooroo Iim baliar yum zohioj teriige zaraad hudlaa shudarga tsarailsan hun l haragdaad bgam da. Ene nohor zugeer ongorno gej yu bdgiin. Shuuh shudarga bna. Adilkhan l shiitguuleh heregtei.
МИЕЭГЭЭ ДАГААД БҮГДЭЭРЭЭ ШОРОНД ОРСОН БОЛ ШУДРАГА БАЙХ БАЙЖДЭЭ
"шүгэл үлээж" энэ маш ноцтой хэргийг ил өолгосон хүнийг хамгаалах хэрэгтэй, тэгэхгүй бол бусхд хэргүүд улам далд болно
Төрийн албыг наймаалцах асуудлыг зоригтой илчилсэн залуу шүү. 60 тэрбумын Сандуй гуай гуай нуусан мөггөөрөө мөнгөөрөө мултрах гэж бгаам уу.