Нийгэм мэдээ
Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн галт тэрэг эвдэрч ирэх хугацаанаасаа нэг цаг саатжээ

Өнөөдөр /2025-02-01/ өглөө 09.20 цагт Замын-Үүдээс Улаанбаатарт ирэх ёстой байсан вагонууд замдаа эвдэрч бүгд зогссон гэх мэдээлэл гарсан билээ.
Тодруулбал, өөдөөс ирж явсан вагоны дугуй гацсаны улмаас Баян өртөө дээр нэг цаг орчим саатжээ. Зорчигчдыг хүлээлгэхгүйн тулд хот руу автобус ирж авч явсан байна. Түр гацсан вагоныг засварлаж одоо хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
САЛЖ УНАХ ГЭЖ БАЙГАА ЮМ Л БОЛСОН БАЙНА ЛЭЭ. ХАЧИН ТАЧИГНАСАН