Нийгэм мэдээ

ХӨСҮТ: Цусархаг тууралтын шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлэгт ханд

ХӨСҮТ-өөс менингококкийн халдварын талаар зөвлөмж хүргэлээ.

Ингэхдээ "Цусархаг тууралтын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ХӨСҮТ дээр шууд яаралтай ирж эмнэл зүйгээрээ тууралтын шинж тэмдэг бүрээс сэжигтэй тохиолдлоо ялган бүртгэж, тандалт хийж байна. Мөн эмчилгээний хугацаа алдахгүй, халдварын тархалт нэмэгдүүлэхгүй зорилгоор бүх тууралтыг ХӨСҮТ-ийн яаралтай тусламжид хүлээн авч байна.

Иймд хүүхдийнхээ дархлааг дэмжиж хоолой амыг давс, содын уусмалаар зайлуулах, дулаан хувцаслах, маск зүүх, гарын ариун цэвэр сахих, гэр бүлийн бүх гишүүд дээрх зөвлөмжийг дагахыг зөвлөж байна" хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button