Г.Занданшатар: Салхитын мөнгөний ордоос хууль бусаар нуусан мөнгөний дээжийг тушаалаа

Монгол банк, “Эрдэнэс Монгол” компани хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны удирдлагууд, “Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү нар оролцож байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ,“Бид байгалийн баялгаараа дэлхийд эхний аравт багтдаг баян улс. Мөн түүх дурсгалын олдворуудаараа ч баялаг. Гэвч бид бусад улсуудтай харьцуулахад хөгжлийн түвшин доогуур, баян хоосны ялгаа ихтэй, ядуурлын түвшин өндөр хэвээр байна. Энэ асуудлыг өнгөрсөн 27 жилийн турш ярьсаар ирсэн.
Харин өнөөдөр бид түүхэн үйл явдлын гэрч боллоо. Салхитын мөнгөний орд стратегийн том орд биш. Энэ орд хэсэг хүний хууль бус үйл ажиллагааны золиос болж байсан бол өнөөдөр дээжийг нь энд авчирч, Монголбанкны Эрдэнэсийн санд тушаах гэж байна. Энд 50 кг дээжийг нь авчирчээ. Одоогоор 500 кг мөнгө олборлоод байна.
Бид гадаад валютын албан нөөцөө 4 тэрбум ам.долларт хүргэсэн тул би Монголбанкныханд баяр хүргэмээр байна. Гэвч бидний гадаад өр төлбөр мөн өндөр байгаа. Гадаад валютын нөөцөө өсгөхөд Салхитын мөнгөний ордын үйл ажиллагаа эергээр нөлөөлнө гэж найдаж байна. “Эрдэнэс Монгол”, Монголбанктай дөнгөж сая таван жилийн гэрээ байгууллаа. Үндэсний баялгийн сан байгуулах том эхлэлийг энэ гэрээгээр тавьж байна.
2019 он өөрчлөлт шинэчлэлтийн жил байсан. Дараа жил бид ирэх онуудын хөгжлийн суурийг тавина. Үндсэн хуулийн 6.1-т “Газар, газрын хэвлий, ой, усны нөөц ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Энэ баялгийг урт хугацааны бодлогод үндэслэн, үр өгөөжтэй ашиглана. Орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ. Ингэснээр иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмыг бид Үндсэн хуульд оруулсан. Энэ зарчим бодитоор хэрэгжиж байгаад би их баяртай байна. Норвеги гэх мэт өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг бид нэвтрүүлж чадлаа. Салхитын мөнгөний ордын нөөц бага боловч ач холбогдол нь их. Цаашид Хөгжлийн банк алт мөнгөө барьцаалан бонд гаргах бололцоотой. Ирж буй жилд та бүхний ажилд амжилт хүсье.” гэлээ.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яагаад ингээд яг сонгууль дөхөхөөр хамаг ажлаа сүүлийн 6 сард багтаагаад хийгээд эхэллдэг вэ өмнө нь хийхэд яадаг юм гэхээр монголчууд их амархан мартамхай нэг орилолдоод л мартдаг бас хуулийнхан энэ дээр нь дөрөөлж ажилладаг шшалгаж байна шалгаж байна гээд л 1-2 жил болооход хэргийг өөрсдийнхөөрөө болгох бүрэн боложтой болдог
Үнэндээ бол Монголын уул уурхайн лиценцүүдийг цөөнх гэр бүлүүдийн гарт байна . Дээхэнэ ценьзургүй яриад орлцсон Н Номтойбаярын ганц Цагаан суваргын орд гэхэд л10 жилд 300 их наядын олдог жилд 25 их наядыг олдог уурхайг би яасан гэж төр өгөх ёстой юм гэж сайхархаж ярьж байсан саяхан даа Монголын баялгыг цөөнх гэр бүлүүд цөлмөөд л байх
Чойрын УБ транс ХХК ын гаалийн хяналтын бүсэд 15000 тонн хүдэр байгаа, тэрний хажууд наадах чинь шившиг шившиг