ЭДИЙН ЗАСАГ

Ам.долларын орлого өссөнийг Монголбанкны ерөнхийлөгч мэдсэнгүй

2024 онд 727 мянган жуулчин манай улсыг зорьж, Монголоос 555 мянган иргэн аялахаар гадагшаа зорьсон талаар Хил хамгаалах ерөнхий газар мэдээлжээ.

Харин саяхан Монголбанкны ерөнхийлөгч хэвлэлд өгсөн мэдээлэлдээ гаднаас аялал жуулчлалаар 500-600 сая ам.доллар орж ирж байгаа ч зөрөөд монголчууд гадагшаа аялахад 1.6 тэрбум ам.доллар зарцуулснаас үүдэн эрэлт нэмэгдэж, ам.долларын ханш өссөн гэх агуулгатай зүйл ярьсан.

Уг нь өнгөрсөн 2024 онд манай улсад аялсан жуулчдын тоо гадагшаа аялсан дотоодын иргэдийн тооноос даруй 180 орчим мянгаар илүү байна. Монголд ирсэн жуулчдын 1.5 тэрбум ам.доллар буюу 5.1 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Гэтэл Монголбанкны удирдлага өөрөө улсын төсөвт төвлөрсөн орлогын дүнг мэдэхгүй багцаалдсан албан бус тоогоор баримжаа хэлж гадагшаа явсан иргэд 1.5 тэрбум доллар зарцуулсан байхад манай улсад аялсан жуулчлалаас 500 сая буюу зөрүү нь тэрбум ам.доллар учраас долларын ханш өсөх нь аргагүй гэж тайлбарлав.

Ханшийн өсөлтийг иргэдэд ингэж буруугаар тайлбарлаж байгаа нь Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэлгүй байгаагийнх уу, олон нийт наад захын тоо бодож чадахгүйнх гэв үү.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
2 сар 12, 2025 13:00

Хамгийн хариуцлагагүй дүнхүү толгой энэ Лхагвасүрэнгээсээ с�##�аач ээ

Дэл
Дэл
2 сар 12, 2025 13:32

Z##luul

Зочин
Зочин
2 сар 12, 2025 13:46

Угаасаа л ажлаа мэддэггүй м�##�. Мөнгөний мөлжлөг хийж чаддаг ярьдаг м�##�нуудыг МАН Төрийн чух�##� �##�банд Б.Жавхлан Монгол Банкны Ерөнхийлөгч Лагвасүрэн мэтээс ичих юм.

Зочид
Зочид
2 сар 12, 2025 14:31

Ажлаа мэддэггүй юмуу зайгаа тавьж өгөө

Зочин
Зочин
2 сар 12, 2025 15:16

Энэ өөрөө ер нь а-лийгаа ч мэдэхгүй амьтан цохиж яваа юм бишүү. Монгол улсын 2024 оны төсвийн гүйцэтгэлээр өр хэчнээнээр нэмэгдсэнийг Лхагвасүрэнгээс сонсмоор байна.

Зочин
Зочин
2 сар 12, 2025 22:30

8j9

Зочин
Зочин
3 сар 25, 2025 12:59

энэ хулгайч үхээсэй

Холбоотой мэдээ

Back to top button