П.Сайнзориг: Баяр ёслолоор “Эрээнд үйлдвэрлэсэн” бэлэг тараахаа зогсоохыг гишүүдэд уриалж байна
УИХ-ын гишүүн П.Сайнзориг УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргасан байна.
Ингэхдээ "126 гишүүнтэй шинэ парламент 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 21 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан байдаг. Тус хөтөлбөрийн Авлигагүй засаглал бүлгийн 4.2.1.7-д “Улс төр дэх мөнгөний нөлөөллийг бууруулж, сонгогчдын саналыг худалдан авах аливаа ажиллагааг зогсооно" гэсэн зорилтыг УИХ дэвшүүлсэн байдаг.
Иймд сонгуулийн болон сонгуулийн бус цаг хугацаанд энэ зорилтыг хангахын төлөө гишүүд үлгэрлэж харуулах ёстой, бас үүрэгтэй. Монгол Улсын Их Хурлыг тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй.
Элдэв баяр ёслол тааруулж иргэдэд “масс”, “Эрээнд үйлдвэрлэсэн” бэлэг сэлт /халуун сав, аяга, торго дурдан, цаг тооны бичиг өөрийн зурагтай, чихэр, хүнс гэх мэт/ тараахаа бүр мөсөн зогсоохыг УИХ-ын гишүүддээ уриалмаар байна. Шат шатанд сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч нарт бас уриалмаар байна" гэв.
З.УЧРАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрээнээс өөр газар үйлдвэрлэсэн бол элдэв юм өгч болох юм гэж ойлгов.
Хятад Сайнзориг худлаа жүжээд байгаарай
Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулдаггүй юм аа гэхэд үнээ нэмэхгүй байхыг уриалмаар байна.Ордоноос өндөр үнэтэйгий нь ав гэх ямар утга байна.
hujaa
Гоё жүжигчин