УЛС ТӨР

Д.Цогтбаатар: А.Баттөрт хилийн хориг тавьсан гэдэг мэдээлэл авсан

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас оффшор бүсэд мөнгө угаасан гэх хэрэгт шалгагдаж байгаа Элчин сайд А.Баттөрд хариуцлага тооцох эсэх талаар мэдээлэл өглөө.

-Франц улсад суугаа Элчин сайд А.Баттөр оффшор бүсэд мөнгө угаасан асуудлаар хилийн хориг тавиад байгаа. ГХЯ-нд энэ талаар ямар мэдээлэл ирсэн бэ?

-Бид хууль хүчний байгууллагатай хамтраад гадаадад суугаа Элчин сайдын яамдад хяналтаа тавьж байгаа. Энэ шалгалтын дүнд янз бүрийн зүйл гарч байгаа байх. Мөрдөн байцаалтын шатанд явж байгаа гэх шалтгаанаар бидэнд мэдээлэл өгөөгүй. Хууль, хяналтын байгууллага өөрийнхөө эрх бүхий хяналт шалгалтаа хийгээд явж байгаа. Хил давах эсэх дээр тодорхой хэмжээний хяналт тавьсан гэдэг мэдээлэл бидэнд албан ёсоор өгсөн. Энэ асуудал шүүхээр орж шийдвэрлэгдээгүй байгаа учир шалгалт явагдах ёстой.

-Усан үзмийн талбай бүхий хаус худалдаж авсан байсан гэх мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн ??

-Мэдэхгүй. Би сайн мэдээлэлгүй явж байна. Хууль хяналтын байгууллага шалгаж дуустал, манай яам нээлттэйгээр дэмждэг үзүүлж ажиллана.

-А.Баттөр хэзээ сайдаар томилогдсон бэ?

-Бүх насаараа л ажиллаж байгаа. Намайг Гадаад хэргийн сайд болохоос өмнө Элчин сайдаар томилогдсон байсан.

-Гэм буруутай нь тогтоогдвол ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Эрүүгийн хэргийн шинж тэмдэгтэй бол мэдээж хариуцлага хүлээлгэнэ. Хуулийн дагуу явагдана.

-Элчин сайд А.Баттөрд хилийн хориг тавьсан гэх мэдээлэл бий. Ямар үндэслэлээр хилийн хориг тавьснаа хууль хяналтын байгууллага танайд тайлбарласан уу?

-Хэлээгүй. Энэ талаар мэдээлэл байхгүй байна. Хилийн хориг тавьсан гэдэг л мэдээлэл авсан.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Манай төр захиргааны байгууллагууд ажил албан тушаалд, ах дүү, хамаатан садан, дарга нарын цүнк төдийг баригчид, сонгуульд нэр дэвшихэд нь хажууд нь дагаж гүйсэн үл мэдэгчид гээд Их хурлын даргын хэлснээр "Зомби"-нууд дийлэнх нь ажиллаж байгаагаас энэ албаны нэр хүнд ингэтэлээ унаж байна. Ийм хүмүүс гадаадын луугаруудтай яаж үр ашигтай гэрээ хэлцэл хийж эх орноо төлөөлж чадах вэ дээ. Эднийг үтэр түргэн өөрчилж, мэдлэг туршлагатай, шударга боловсон хүчнээр бэхжүүлэх шаардлага тавигдаж байна шүү. Хөрөнгөтнүүд, тэдний үр хүүхэдийг тавьж хэрэггүй тэд хөрөнгөө баяжуулахаас өөрийг огт сэтгэхгүй.

иргэн
иргэн

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ЭНЭ ЦОГТБААТАРТ ОГТ ХАМААГҮЙ ЮМАА ДАА. ЮМ Л БОЛ НАДААС ӨМНӨ ТОМИЛОГДСОН. БИ МЭДЭХГҮЙ Г.М -ЭЭР ДАНДАА ӨӨРӨӨСӨӨ ЗАЙЛУУЛЖ

Холбоотой мэдээ

Back to top button