Улсын хэмжээнд 17 мянга гаруй толгой мал хорогджээ

Том малын зүй бус хорогдол 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 16.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 437.1 (96.3%) мянгаар буурсан байна.
Нийт хорогдол нь оны эхний малын 0.03 хувийг эзэлж байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 6.8 мянга, хонь 5.9 мянга, үхэр 2.2 мянга, адуу 1.9 мянга, тэмээ 17 толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 35.2 хувийг хонь, 40.5 хувийг ямаа эзэлж байна. Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2025 оны нэгдүгээр сард
- Баян-Өлгий аймагт 2.9 (17.3 хувь),
- Ховд аймагт 2.9 (17.0 хувь) мянга,
- Хөвсгөл аймагт 2.3 (13.9 хувь) мянга,
- Увс аймагт 1.9 (11. 1 хувь) мянга,
- Завхан аймагт 1.3 (7.5 хувь) мянга,
- Говь-Алтай аймагт 1.1 (6.8 хувь) мянга,
- Архангайаймагт 1.1 (6.3 хувь) мянга,
- Хэнтийаймагт 1.0 (5.7 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 85.6 хувийг эзэлж байна.
Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон 26.7 сая эх малын 3.2 мянга (0.01%) толгой нь 2025 оны нэгдүгээр сард хорогдсон байна. Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймагт 255-774 толгой хээлтэгч мал хорогдсон ньнийт хорогдсон хээлтэгчийн 75.2 хувийг эзэлж байна.
Харин нийт 244 толгой хээлтүүлэгч хорогдсоны 83 толгой нь ухна, 59 толгой нь хуц, 56 толгой нь бух, 46 толгой нь азарга байна. Улсын хэмжээнд 2025 оны нэгдүгээр сард 94 толгой мал өвчнөөр хорогдож, өмнөх оны мөн үеэс 1.4 (93.6 хувь) мянган толгойгоор буурсан байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хашаагаа бариад нөмөртэй байсан бол ийм бхгүй
Авсан зээл тэтгэвэр тэтгэмж урамшуулал халамжаараа орд харш малдаа барьж болно
Зун хашаа хороогоо барьж өвөлжөө нөөц малын идшээ намартаа бэлдээд өвлийг давж гарч болмоор хүн хүч хүрдэггүй бол аймаг сумын засаг дарга нар нэртэй хүмүүс тусалж дэмжиж нэгдмэл нийтээрээ тусалж баймаар. Нэгэнт мал маллаж өсгөж байгаа бол анхаарлаа өвөлдөө хандуулж байх нь малчдын үүрэг. Хүч хүрэхгүй бол сумын аймгийн засаг дарга нартаа хандах. Аймгийн засаг дарга нар ямар ажил хийдэг бол идэж уух гэж тэднийг сонгоогүй
60 сая ма-лд энэ бол байдаг л юм. Ничего.
Малчид улсаас өчнөөн хөнгөлөлт тусламж тэтгэмж авч НДШ-ээ хүртэл татвар төлөгчдийн мөнгөнөөс төлүүлж байж малаа олигтой харж хандаж хариулахад яадаг малнууд вэ