Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

12 тэрбумын төсөвтэй хороо ахалсан ч ажил хийгээгүй Т.Доржханд дахиад нэг ажлын хэсэг байгуулжээ

Чуулганы гадна попорч явсан Т.Доржханд Засагтай гар барьж сайд болоод Ерөнхий сайдыг дагаж олон улсын томилолтуудад цаасан дээр ч буулгаагүй ажлаа ярьж амаараа ажил хийдэг болоод буй.

Тэрбээр Хамтарсан Засгийн газарт орсноосоо хойш Эрчим хүчний реформын үндэсний хороог ахалж 10 гаруй тэрбум төгрөгийг төсөвлүүлсэн ч цахилгаан нэмэхээс өөр ажил хийгээгүй.

Тэгсэн хэр нь сайд маань дахин нэг сэргээгдэх эрчим хүчний ажлын хэсэг байгуулж эрчим хүчний хомстолтой байгаа улсаасаа Хятадад сэргээгдэх эрчим хүч экспортолно гэж попорч яваа сурагтай.

Иймд шинэ ажлын хэсэг байгуулахаас нь урьтаж түүний ахалсан хорооны хийнэ гэж томроод хийгээгүй байгаа ажлыг сэргээн сануулъя.


-Т.Доржхандын том мөрөөдөлтэй ч ажилладаггүй хороо-

Засгийн газраас Эрчим хүчний реформын үндэсний хороог Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулсан. Анх байгуулагдахдаа тус хорооны ахлагч Т.Доржханд бид үе шаттай олон үйл ажиллагаа явуулна. Ирээдүйд эрчим хүч экспортлох зорилготой хороо байгууллаа хэмээж байсан ч цахилгааны үнэ нэмэхээс өөр ажил хийгээгүй. Тэр ч бүү хэл өнөөг хүртэл цаасан дээр буулгаад танилцуулсан төлөвлөгөө ч үгүй явж байгаа.

Мөн тус хороондоо зориулж улсын төсөвт 14 орчим тэрбум төгрөгийн төсөвлүүлэхээр Сангийн сайдад бичиг хүргүүлсэн байдаг. Үүндээ тус хорооны зөвхөн мэдээлэл, сурталчилгааны зардалд 10 тэрбум төгрөгийг төсөвлөж өгөхийг хүссэн ч Сангийн яам 8 тэрбумаар баталж өгсөн нь олон нийтэд ил болж, ихээхэн шүүмжлүүлсэн.

Гэсэн ч Т.Доржханд эл мэдээллийг үгүйсгэлгүй. Манай хорооны ажлыг үнэн зөв сурвалжлах хэвлэлтэй хамтран ажиллан гэж “томроод” өнгөрсөн. Мөн тэрбээр УИХ-ын гишүүдийн улсын төсвийн 10 гаруй тэрбумыг зарцуулан байж заавал ийм хороо байгуулах шаардлага байна уу гэх шүүмжлэлд “Эрчим хүчний шилжилтэд яамны ажиллах хүч хүрэхгүй тул хороо ажиллаж байгаа” гэх хариултыг өгч байв.

Тэр ингэж томорч, хэрэлдсээр ямартай ч 12 орчим тэрбум төгрөгийн ажлын албаны төсөвтэй хороог байгуулаад байгаа юм.

Гэвч байгуулагдаад дөрвөн сар болж буй уг хороо гарт баригдаж нүдэнд харагдах ажил хийсэнгүй.


-Эрчим хүчний реформын үндэсний хороо энэ онд ажил хийхгүй. Зүгээр л бусад албаны ажилд хяналт тавина- 

Харин өнгөрсөн долоо хоногт буюу хоёрдугаар сарын 12-нд тус хороо хуралдаж 2025 оны төлөвлөгөөгөө гаргажээ. Ингэхдээ тус төлөвлөгөөндөө дараах ажлуудыг тусгасан байна.

  • Эрчим хүчний салбарын засаглал, менежментийг сайжруулах,
  • Эрчим хүчний шилжилтийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх,
  • Эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, салбарын санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах,
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт, ухаалаг технологийг дэмжих,
  • Эрчим хүчний реформын талаарх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх

зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх чиглэлийг Эрчим хүчний реформын үндэсний хорооны дарга Т.Доржханд албаныхандаа даалгасан байна.

Эдгээр ажлууд нь Эрчим хүчний яам, салбар агентлагууд болон Засгийн газрын хийх ажил буюу хийсээр ирсэн ажил байгаа нь анхаарал татав.

Уг нь Эрчим хүчний реформын үндэсний хороо Т.Доржхандын попорсоноор бол таван жилийн дараа буюу 2030 онд цэвэр эрчим хүчний эх үүсвэртэй болж, ногоон шилжилт хийх ёстой. Гэвч дээрх төлөвлөгөөнд эрчим хүчний салбарын бусад байгууллагаас ялгарах, тусдаа хийхээр заасан ажил алга. Өөрөөр хэлбэл жилийн эцэст Эрчим хүчний реформын үндэсний хороо бусад салбаруудын хийсэн ажлыг бөөгнүүлээд дүгнэж тайлагнаад л болчих төлөвлөгөө аж.


-Т.Доржханд дахин сэргээгдэх эрчим хүчний ажлын хэсэг байгуулсан аж-

Харин Шадар сайд Т.Доржхандын энэ дөрвөн сард амжуулсан гэх нэг ажил нь Европын сэргээн босголт хөгжлийн банк нэг тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилтийг сэргээгдэх эрчим хүчний салбарт олгохоор болсон явдал.

Энэ талаар Т.Доржханд Эрчим хүчний реформын үндэсний хорооны хуралдааны үеэр танилцуулж, хурлын мэдээгээ хэвлэлд нийтлүүлэхдээ ингэж попров.

Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн форумд амжилттай оролцож Монгол Улс, онцгойлон Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт босгосон тухай мэдээлэл өгөв. Үүнд:

  • Европын сэргээн босголт хөгжлийн банк нэг тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилтийг сэргээгдэх эрчим хүчний салбарт олгоно
  • БНХАУ-ын Энвишн групптэй батерей хуримтлуурын станц байгуулах, цаашлаад эрчим хүч экспортлох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
  • Арабын орнууд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахаа дахин илэрхийлсэн гэжээ.

Гэвч манай улсад Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас нэг тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилт аваад ирсэн зүйл одоогоор байхгүй. Өгөх эсэх нь баталгаагүй. Бас Арабын орнуудын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахаа илэрхийлсэн гэх мэдээлэл дээр мөн л санхүүжилт нь тодорхойгүй. Тус хороо энэ чиглэлд шинэ бүтээн байгуулалт санаачилж эсвэл бүтээн байгуулалтыг дэмжин оролцож байгаа зүйл байхгүй. Тэгэхээр энэ мэдээллүүд бас одоогоор зүгээр л цаасан дээр буусан тоо гэсэн үг.

Харин БНХАУ-ын Энвишн групптэй батерей хуримтлуурын станц байгуулах, цаашлаад эрчим хүч экспортлох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан гэх мэдээллийг албаны хүнээс тодруулахад,

Ийм хариулт өгсөн юм. Тэрбээр “Яг хоёр тал гарын үсэг зуралцсан зүйл байхгүй. Шадар сайд Т.Доржханд сэргээгдэх эрчим хүчний ажлын хэсэг байгуулсан. Улмаар Ерөнхий сайдыг Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг барихад хамтран ажиллах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээ хийх үеэр сэргээгдэх эрчим хүч экспортлох санал тавьж, Хятадын тал сонирхож үзнэ гэдгээ хэлсэн. Тэрнээс биш яг экспортолно гэж хэлэлцээрийн түвшинд ажил хэрэг болгож ярьсан зүйл байхгүй” гэсэн юм.

Тэгэхээр Т.Доржханд дахиад л мөрөөдлөө ярьж, цаасан дээр ч буулгаагүй төсөл дээрээ ажлын хэсэг байгуулж попорч яваа болж таарав. Харин дээр дурдагдсан Сэргээгдэх эрчим хүчний ажлын хэсгийн тухайд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ямар зорилго, чиглэлтэй ажлын хэсэг байх нь тодорхойгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын Шадар сайдын хувьд Т.Доржханд одоо том ярьж албан томилолтоор попорч явахын оронд ажлаа эхнээс нь хийж эхлэхгүй байхгүй бол оны эцэст мөн л мөрөөдлөө яриад зогсож байж мэдэх. Улмаар дахиад дараагийн онд ахалж байгаа нөгөөх Эрчим хүчний реформын үндэсний хороондоо төсөв тусгуулахаар хэрэлдэж суух вий.

-Ажил хийе гэвэл боломж нь нээлттэй байгааг Т.Доржханд мэдсэнгүй юу. Хүссэнгүй юу-

Уг нь Т.Доржханд ажлаа хийе гэвэл бүхий л боломж нь нээлттэй.

Тухайлбал, АНУ-ын зүгээс манай сэргээгдэх эрчим хүчний талбар дээр голлох тоглогч болох хүсэл сонирхол өндөр бий. Хэд хэдэн нэр бүхий албан тушаалтнууд монголд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах санал тавьсан.

Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Бунган ч мөн эдгээр саналуудыг дэмжиж буйгаа батлан “Монгол улс сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх тал дээр анхаарал тавьж, өндөр өртөгтэй нүүрсний цахилгаан станцуудаас татгалзаж, цаашид эрчим хүчний тогтвортой ирээдүйн төлөө зорих нь зүйтэй билээ. Монгол бол нар, салхи, усны нөөцөөр баялаг орон учраас энэ боломждоо түшиглэсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах. Эрчим хүчний хараат байдлаас гарч, эрчим хүч экспортлогч орон болох боломж байна. АНУ-ын хөрөнгө оруулагч бизнесийнхэн, Монголын Засгийн газрын зүгээс энэ талбарт хамтран ажиллахаар хэлэлцээг эхлүүллээ” хэмээн мэдэгдсэн.

Мөн Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчлах үеэрээ "Монгол Улсыг нүүрснээс аажим салахад тусална. Хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, мөн хүнсний хараат бус болох, олон улсын байгууллагатай нягт уялдаа холбоотой байх зэрэгт дэмжихэд бэлэн байна. Эрчим хүчний шилжилтэд маш чухал бөгөөд байгаль орчныг хамгаалсан хөдөө аж ахуйн төсөл бий. Манайд нэн чухал металл нийлүүлснээр эрчим хүчний засаглалаа бэхжүүлэхэд Монгол Улсад туслахад бэлэн байна" хэмээсэн бөгөөд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтрах боломжтойгоо илэрхийлсэн.

Түүнчлэн Япон, БНСУ, Нидерланд болон Европын холбооны зарим улс, Олон улсын санхүүгийн байгууллагууд манай улсын сэргээгдэх эрчим хүчний талбарын нөөц боломж дээр орж ирэх сонирхлоо удаа дараа илэрхийлсээр байгаа.

Энэ мэтчилэн манай улс хууль эрх зүйн орчныг нь л сайжруулахад боломж нээлттэй харагдаж байхад Эрчим хүчний реформын үндэсний хорооны ахлах болоод сэргээгдэх эрчим хүчний ажлын хэсэг байгуулж буй Шадар сайд нь Хятадад сэргээгдэх эрчим хүч яриад явж байгаа нь хачирхалтай. Эндээс тэр реформ хийх салбартаа наад захын судалгаагүй явж буй нь харагдаж байгаа юм.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
48 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2 сар 18, 2025 09:14

ийм Ажил хийдэггүй Худлаа гоё юм ярьж Татвар төлөгчидын мөнгөнөөс хумс�##�ж хулгайлж Доржханд мэтийн юмнуудыг �######�уулах хэрэгтэй,

Зочин
Зочин
2 сар 18, 2025 09:16

Хариуцлага хүлээлгэ

Зочин
Зочин
2 сар 18, 2025 09:28

Чойжилсүрэн Доржханд 2ыг хоёуланг нь эрчим хүчний с�##�барын сайд болон үндэсний хороон даргын �##�бан туша�##�аас чөлөөлөх хэрэгтэй. Чойжилсүрэн хувийнхаа цахилгаан станцын ажлыг явуулах гээд нэг ч эх үүсвэрийн ажил хийхгүй байна

Зочин
Зочин
2 сар 18, 2025 10:01

Худлаа ажлын хэсэг байгуула�##� суугаад байгаам биш үү

Зочин
Зочин
2 сар 18, 2025 10:12

Доржханд боль2

Зочин
Зочин
2 сар 18, 2025 10:13

Сайд болонгуутаа хамраа сөхсөн новш

Зочин
Зочин
2 сар 18, 2025 10:14

Заяагүй муу хар амьсгаа энийг яах гэж дахиж сонгов доо

Зочин
Зочин
2 сар 18, 2025 10:28

Ёстой муухай хүн юм аа. Гишүүн байхдаа ямар их юм ярьж солиордог байлаа

Зочин
Зочин
2 сар 20, 2025 00:36
Reply to  Зочин

Эби шиг поп гар шүү дээ ард иргэдийн толгой эргүүлсэн поп гар даа.

Зочин
Зочин
2 сар 18, 2025 10:30

Ээ больж үз. Доржханд мэтийн юмнуудыг сайд болгож байдаг Оюун-Эрдэнэ хонинууд дундаа чоно оруулаад ирсийн биш үү

Зочин
Зочин
2 сар 18, 2025 12:49

Топ гэх луйварчин юм бишүү

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2 сар 18, 2025 13:31

Ер нь энэ мэтийн их мөнгөний зарцуулсан үйлдлийг Олон улсын хян�##�тын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулж байгууштай. Эс тэгвэл манай авилгын системийн ш�##�гасан дүнг үнэмших арга байхгүй дээ.

Зочин
Зочин
2 сар 18, 2025 13:54

Чадваргүй ийм хүнд аижл да�##�гуулаад яах ч юм билээ. Ярихдаа л сайн

Зочин
Зочин
2 сар 18, 2025 14:20

Энэ муу х�##�тар Данхаар их мөнгө хийж бнда. Дараагийн төрөөс төрсөн тэрбумтан нь гарцаагүй

Зочин
Зочин
2 сар 18, 2025 14:54
Reply to  Зочин

Ийм тэнэг м�##�аар сайд хийлгэж байгаа төр засагч хөөрхий дөө

Zochin
Zochin
2 сар 18, 2025 14:52

Ene haltar golgiig z##luulah ymsan

Зочин
Зочин
2 сар 18, 2025 16:29

Энэ х�##�тар бацааныг ЗГ -с �######�уулах хэрэгтэй. Манайх шиг эрчим хүчний элбэг нүүрстэй улс ДЦС барих хэрэгтэй. Дэлхийд эдийн засгаар 1д бараг орчихсон БНХАУ энэ эрчим хүчийг голлосоор бна. Монгол шиг орон дэлхийн дулаарлын эсрэг нүүрсээс татг�##�зана гэж ханх�##�зах болоогүй...

Зочин
Зочин
2 сар 18, 2025 21:25
Reply to  Зочин

пацаан биш энэ чинь хөгшин ш дээ

Зочин
Зочин
2 сар 18, 2025 16:31

Бага давраарай бангладeшаа

Зочин
Зочин
2 сар 18, 2025 16:46

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочинзочихзочин
Зочинзочихзочин
2 сар 18, 2025 17:40

Морин дээр Улс төр хийхэд амар, буугаад бүтээн байгуулахад ямар байдгийг мэдрэх хэрэгтэй

Зочин
Зочин
2 сар 18, 2025 18:23

Энэ х�##�тар хужао их гай болно доо гэсээр байт�##� жагса�##�таар 1 т гарч ирсэн. Гай болоод засаг хамтраад шадар сайдаар шаачих юм. Гай чинь эхний хийсэн ажил нь цахилгаан дулаан нэмж маш их дарамт боллоо.Яаж �######�уулнаа энэ гайг.

Зозочинчин
Зозочинчин
2 сар 18, 2025 20:21

Зайгаа тавьж өгвөл таарна даа

Зочин
Зочин
2 сар 18, 2025 21:24

нээрээ энэ Доржханд худлаа поопроол арп түмэнд сайн хүн болж харагдах гээд ам ажил 2 нь �##�д дэлэм зөрдөг нөхөр дөө дараа сонгохгүй бх хэрэгтэй

Зочин
Зочин
2 сар 18, 2025 21:37

Зайлааа

Зочин
Зочин
2 сар 18, 2025 22:19

Доржханд шиг олон улсаас хөрөнгө босгож чадаж байгаа улс төрч байхгүй шүү. МАН-тай хамтрах нь буруу байсан юм. Ашиглаад л нулимаад хаяна тэд. Юу ч мэдэхгүй хар масс Монгочуудын 95%ийг эзэлжээ гэж дүгнэж болохоор байна.

Зочин
Зочин
2 сар 19, 2025 08:29
Reply to  Зочин

МАНын охин нам гаднаас хөрөнгө босгоно гэж ямар л юм байв гэж... Тэгээд монголчуудад өр зэ4л л үлдэнэ дээ . Юу ч мэдэхгүй 5 хан % ийн хар масснууд энд уран донгодоод хэрэггүй дээ .

Зочин
Зочин
2 сар 18, 2025 23:57

Энэ з�##�уугаар зүгээр л тоглуулж байна монголчууд. За тэгээд тоглоод бай тоглоод бай.

Зочин
Зочин
2 сар 19, 2025 01:07

Энэ х�##�траас өөр төр түшилцэх Монгол хүн байхгүй юу

Зочин
Зочин
2 сар 19, 2025 06:20

Энэ новш одоо биш юм гэхэд ирээдүйд их гай болно шүү, Монголын төрд огт ойртуулж болохгүй хулгайч байгаам

Нэргүй
Нэргүй
2 сар 19, 2025 06:27

ДОРЖХАНД ГЭЖ ХОГИЙН ХУДГАЙЧДЫГ МЭДСЭЭР БАЙЖ НААДАХ ЧИНЬ БҮР ЦАЙЧИХСАН ХУЛГАЙЧ БАЙНА АРД ИРГЭДИЙГ ТОГНЫ ҮНИЙГ НЭМЖЧИХЭЭД ӨӨРӨӨ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ХУЛГАЙ ХИЙХ ТҮМЭН ХОРОО БАЙГУУЛААД СУУЖ БАЙНА ЭНЭ ХУЛГАЙЧАА ШОРОНД НЬ ХИЙГЭЭЧ АЖИЛ ХИЙЖ ЧАДДАГ ОЛОН ААВЫН ХҮҮХДҮҮД БАЙГАА ШҮҮ

иргэн
иргэн
2 сар 19, 2025 07:14

ЕС Оюурдэнээ, та уул уурхайн том олигархуудтай тэмцэж байгааг ард түмэн өид ойлгож бн. Таны ах�##�ж буй Засгийн Газрын гишүүд чинь бас таны ар аар хулгай хийж байгааг анхаар�##�даа авч цэвэрлэгээ хтйхгүй бол таны хийж буй тэмцэл, хайран ажлуудыг чинь танай ЗГ ын гишүүд чинь өөрсдөа б�##�лахд бн шүү. Дорхандыг яар�##�тай огуруул, Сангийн сайд Жавхлан, Эрчим Хүчги саыд Чойжилсүрн, Зам Тээврийн сайд Дэлгэрсайхан,. Байг�##�ь Орчны сайд Одонтуяа, Эрүүл Мэндиг сайд Мэндсайхан ч олигтой ажиллахгүй бн. Гэх мэтчилэн зарим сайд нхрын ажл эхнээсээ хуудуутай нь мэдэгдээд бн. Учр�##� сайд цахимжуул�##�т дээр сайажилсан. Харин ЗГ ын Хэрэг Эрхэлхийн сайд болоод .дураараа загнах нь хирээс хэтэрлээ Ураны гэрээг их хамга�##�ж оролцсоных нь төлөө огцруулах хэрэгтэы.Мөн Монол Банкнб Ерөгхийлөгч Лхагасүрэнг огцруулах хэрэгтэй бн.

Иргэн
Иргэн
2 сар 19, 2025 07:18

Яаандаа м�##�нуудыг

Зочин
Зочин
2 сар 19, 2025 07:33

Энэ муу х�##�тар худлаа гонгинож үнэ нэмж өрх гэрийн аиьдр�##�ыг дордуулж, аж ахуйн нэгжүүдийг ажиллах аргагүй болгон сөнөөж бна.Нэг их юм мэддэг том хүн. Зайлуулах хэрэгтэй байнаа.

Цэнд
Цэнд
2 сар 19, 2025 07:57

Энэ золбин нохойг �######�уулаач,

Зочин
Зочин
2 сар 19, 2025 08:35

энэ буцарыг шууд буудаад �##�аачээ арчаагүй монголчууд х�##�тар харийн л�##�ард таапа�##�уулаад

Туяа
Туяа
2 сар 19, 2025 08:55

Доржханд гэж юуч хийж үзээгүй хүнд яагаад ажил хариуцуулаж өгөөд байдаг юм бэ чадахгүй хүн шүү дээ

Зочин
Зочин
2 сар 19, 2025 09:04

Энэ новшийн гомо гоо �######�уулаачээ сэргээгдэх эрчим хүч ний үнэ өртөг нь маш их шүү дээ

Хүн
Хүн
2 сар 19, 2025 09:12

Болохгүй бга МАН-тай сонгуулиар сүжирч новширсон. АН-ыг пялж байр суурийг нь эзлээд, МАН-тайгаа хамтарч төр барина гж сэрүүн зүүдэлж, зүүдэндээ итгэчихсэн бсан эргүү. Өдөр тутамд тар нь танигдсаар л бх нь ойлгомжтой.

Эх оронч
Эх оронч
2 сар 19, 2025 09:14

Ажлын х йлгэх хэрэгтэй. Энэ олон жил яахаараа өр ширэнд баригдсанг олж мэдэх хэрэгтэй шд. Хэний зах �##�гаар ингэж дайраад бнаа. Хаанаас шидсэн чулуу бэ Д.Жарг�##�маа?

ЗочинATG
ЗочинATG
2 сар 19, 2025 10:17

Dorjhand gej zavaan shunaltsi luivarchin bas garch irlee shvv eniig huulinhan anhaaraldaa avch tagnaj chagnaj baigaad neg udur shorond hiij bgaad shalgah heregtei Joichoo ene 2 bvr ulasn nvdleed yavaad bgaa

Уншигч
Уншигч
2 сар 19, 2025 11:12

Энэ доржхандыг овоо гэж боддог байлаа. Ёстой овоолсон баас юм аа. Новш �######�б�##� таарна

Бат
Бат
2 сар 19, 2025 12:02

Үрчийсэн хоноцын шээс ажил хийх гэж гурилдах пмаа

Зочин
Зочин
2 сар 19, 2025 12:09

Сайхан ярьдаг хүмүүс л их байна

Зочин
Зочин
2 сар 19, 2025 21:17

Зайлаач,чамаа дээр хүн байгаа.Хужаагийн гар хөл

ЗочинЗочин1
ЗочинЗочин1
2 сар 20, 2025 06:35

Лодойсамбуу оюунэрдэнийг огцруул гэж гуцхын оронд доржхандыг �######�уул гэж гуцаач. Энэ их мөнгө төсөвлөөд гүйцэтгэхгүй бол нуг�##�ж төлдөг хариуцлага тооцдоггүй болохоор ингэж амташсан хэрээ 13 дахиж байгаанштээ. Бүгд адилхан болохоор нэг нэгэндээ үг хэлж чадахгүй болсон гишүүддээ

Аgi
Аgi
2 сар 20, 2025 12:07

Эрчим хүчний с�##�барыг сөхрүүлж буй энэ Чойжилсүрэнг даруй сайдаас буулгах хэрэгтэй. Энэ хүн хувийн бизнесээ олигтойхон шиг хийгээд явах хэрэгтэй.
Энэ доржханд худлаа том бурж попорохоос цаашгүй ээ. Энэ амин чух�##� с�##�барт мэдлэг чадвартай, туршлагатай, ажил хэрэгч, сэтгэлтэй хүн тавих хэрэгтэй байна!!!

Зочин
Зочин
2 сар 20, 2025 14:55

Доржханд гэдэг нөхөр хувиа бодохоос улсаа боддоггүй хүн. Монголчуудыг дампууруулж байна дөө

Холбоотой мэдээ

Back to top button