Тавантолгойн бүлэг ордын эздийг судлах ажлын хэсэг Д.Амарбаясгалан, Д.Бат-Эрдэнэ, Ж.Оджаргал нарын “учрыг олно”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуй нэгжид олгосон асуудлаар УИХ, Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж танилцуулж боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан байна.
Ажлын хэсгийн гишүүдээр,
- Сангийн сайд Б.Жавхлан,
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд,
- Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга,
- ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо,
- Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар,
- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт,
- ЗГХЭГ-ын, Хууль эрх зүйн газрын дарга Д.Саруул-Эрдэнэ нар багтсан байна.
Энэхүү ажлын хэсэг Тавантолгойн бүлэг ордод эзэн суусан хүмүүстэй учраа олно гэсэн үг.
Тус орд
- Ухаахудаг,
- Цанхи /Баруун, Зүүн/,
- Бортолгой,
- Бортээг,
- Оорцог,
- Ончхараат гэсэн үндсэн зургаан хэсгээс бүрддэг.
Эдгээрээс өдгөө Ончхараат, Бор толгой, Оорцог зэргийг ашиглаагүй ЭТТ ХК-ийн мэдэлд байгаа юм. Ончхараат, Бортолгой хоёрыг удахгүй ашиглалтад оруулж, хятадын “Чайна Энержи”-гээр олборлолт хийлгэнэ.
Харин үлдсэн нь эзэдтэй болсон.
Ухаа худагийг “Энержи ресурс” ХХК- Сү.Батболдын үед 2005 онд 14 компани хамтарч “Энержи ресурс” гэх консерциум байгуулсан. “Энержи ресурс-т багтдаг 14 компанийг 11 хүн эзэмшиж байж. Г.Батхүү, Т.Бадамжунай, Сү.Батболд, Ч.Ганзориг, Д.Идэвхтэн, П.Очирбат, Ж.Оджаргал, Ж.Оюунгэрэл, Ц.Цэнгэл нар. 2008 онд Тавантолгой ордын 86 хувийг төрд буцаан авсан. Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр, зөвлөхөөр Сү.Батболд байж 2008.03.21 сар Тавантолгой ордын 4%-тай тэнцэхүйц талбайтай Ухаа худагийг “Энержи ресурс”-ын өр төлбөрт өгөв. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ордыг төрд өгсөн нэр зүүж, төлбөрт нь хамгийн их нөөцтэй Ухаа худагийг Энержи ресурст өгсөн гэсэн үг.
Бортээгт “Админерал” ХХК голчилдог. МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын төрсөн дүү Ц.Лхамжаваар дамжуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эзэмшдэг гэж ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр зарлаж байв. Б.Гончигдамба гардийн “Тэргэннүүр”, Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн дүүгийн нэгдмэл ашиг сонирхолтой компани ч бий. Мөн "Хишиг арвин индустриал" ХХК-ийн Б.Хишигдоржийн охин компани ч бас хөрс хуулалт, олборлолт явуулдаг.
Цанхийн нэг хэсэг орон нутгийн жижиг Тавантолгой болон хувь хүмүүсийн мэдэлд шилжээд удаж буй. Олон нийтэд худалдсан 49 хувийн 36 хувь нь "Ажнай" Д.Бат-Эрдэнэд байдаг. “Ажнай”-н дараа орох хувьцааг “Шандас импекс” ХХК эзэмшдэг. Тус компанийн 50 хувийг Сэмбээжавын Мөнхжаргал, үлдсэн 50 хувийг Их Британи Умард Ирландын Вант улсад бүртгэлтэй "Word Resources" ХХК эзэмшдэг.
Тэгэхээр бүлэг ордынхоо ам бүрт дурдагдах хувийн хэвшлүүд болон нэрсийн учрыг олж, хужрыг нь тунгаана. Цаашлаад хэлцэл хийж, төрд авах эсэх асуудлаар утны үзүүр хөврөх юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
uls orniii erkh ahsig ene ajiliin hesegt chuhal bolov uu.zarim hund ni bol ergelzej bna.shine mongol humuust bol hamgiin turuund nadad ymr ashigbna gej boddog bolson doo.
Hurdhan bursaaj avah heregtei
Амарбаясгалан бүгдэд оролцжээ
алтангэрэл чинь амарбаясгалангийн ковотоор хсайд болсон хүн эзнээ шалгах уу? нохойн эзэндээ янаг гэж...
УИХ-ын дарга нь хулгайч бхаар яана вэ
Ажлын хэсгийн гишүүдэд хөрс хуулда компанид хувь эзэмшдэг этгээдүүд байна, үнэн шалгах уу
Амарбаясгалан хөгийн амьтан даа. Наанаа нэг юм яриад шудрага царайлснаа ар худрагаар новшийн юм хийдэг. Энэ ер нь яаж баяжсан юм. Энүүний хамаатнууд бүгд яаж баяжсан юм?
ashig sonihliin zorchiltei nuurschid toriig atgatsiin bishuu javhlan amarbayasgalan ch geh shig shid ni burdsen garuud