С.Ганбаатар: Цахилгаан, дулааны үнийг УИХ-аар баталсан хэмжээнд аваачихгүй бол ЗГ-т хариуцлага тооцно

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатар мэдэгдэл хийлээ. Тэрбээр цахилгаан, дулааны үнэ бодит байдалд хэтийдэн нэмэгдэж байна, хэрэв УИХ-аар баталсан хэмжээнд аваачихгүй бол Эрчим хүчний яам, Эрчим хүчний үндэсний хороо, Эрчим хүний зохицуулах хороонд хариуцлага тооцно гэлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Чуулган завсарлаж буй үеэр 15 аймгаар орж, иргэдтэй уулзлаа. Цахилгаан, дулааны үнэ хэрээс хэтрэн нэмэгджээ. Ард иргэд хийгээд үйлдвэрлэгч, өрхийн АА эрхлэгчдэд маш хүндээр тусаж байна. Энэ мэдээллүүдийг олноор авлаа. Ингээд Эрчим хүчний үндэсний хороонд бичгээр хандлаа.
УИХ-аар батлагдсан тарифаас нэмэгдэж байгаа энэ асуудлыг яаралтай зогсоо. Үгүй бол хариуцлага тооцохоос аргагүй.
Эрчим хүч, дулааны асуудлыг Төсвийн тухай хууль хэлэлцэж байх үеэр УИХ-аар ярихад би иргэдэд дааж давшгүй ачаа үүрүүлэх нь гэж долоон удаа мэдэгдсэн. Ийм ноцтой асуудлыг ЗГ-ын холбогдох яамд, Эрчим хүчний үндэсний хороо яаралтай анхаар. Үндэслэлгүй нэмсэн тарифын асуудал байгаа бол энэ тухай мэдээллээ гуравдугаар сарын 1-ний дотор ард түмэнд заавал өг гэдгийг бичгээр илэрхийллээ.
Үнэ үндэслэлгүй нэмэгдэж байгаа асуудлаар иргэд мэдээллээ Аж үйлдвэржилтийн байнгын хороонд сайтар өгнө үү.
Энэ гажуудлыг таслан зогсооно гэдгээ үүгээр илэрхийлж байна.
Өмнө нь 300 мянга байсан бол одоо 1.5 сая болчихлоо гэдэг мэдээлэл надад ирж байгаа. Энэ зүйлсийг нягталж үзнэ, бодитой гэдэгт итгэлтэй байна. Үүнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний үндэсний хороотой хатуу ярина. Тарифыг УИХ-аар батлагдсан хэмжээнд аваачна. Үгүй бол хариуцлага тооцно. Харин үнэ нэмэгдсэн энэ баримтуудыг Аж үйлдвэржилтийн байнгын хороонд идэвхтэй өгөөсэй гэж уриалж байна" гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чойжилсүрэнг буудсан ч зөөлдөнө
Засгийн газарт нь хулгайч луйварчид л байна
ЗӨВ . АЙМААР ИХ МӨНГӨ ТӨЛЖ БАЙНА
Ёстой хэд нугалж авч байнаа. Сөхрүүлж байна.Аж ахуйн нэгжүүд гэрлийн мөнгө төлөх гэж л ажиллаж бна.Гомдмоор байна. Монгол хүмүүс сайхан амьдрах гэж хичээгээд ч амьдарч чадахааргүй болсон байна.Гэрлийн мөнгөө хуучин тарифанд нь аваачаачээ
Tiim shuu tuildaj bn hedennhuuhdee holdoohguin tuld argaguidee l tolj bn eco ym geed chip tosold hamragdaad halaalt tawiulsan bish 70-80k gardag bsan tog 440k bolson hool awhuu togondoo ogoh uu bi 7n huuhedtei
нэмсэн чойжилсүрэн хулгайчийг яаралтай огцруулах шаардлагатай бн
дэмжиж бн.
100 мянга байсан сая 700 мянга гараад төлөхөд үнэхээр хүнд бга
Дарамтлуулж байнаа
Энэ бас нэг асуудал байна аа. ЭМД арай их төлөлттэй юм аа. Ядаж 1.3 болгож бууруулах хэрэгтэй ш дээ . Арай л байна шүү
Dorjhand hamaasaa asuu ! ter choijoogiin halaasnii har bolood bg ym bish uu ? asuugaarai !
Энэ босоо Ганбаатар ингэж попроод эрчим хүчний үнийг бууруулж чадах уу.
arai arai
Аж ахуйн нэгжүүд үнээ нэмээд мөнгөө нөхөөд авна.
Хариуцлага тооцохоор улам нэмнэ дээ, үнийг нь бууруулах л хэрэгтэй.
Төр засагт шигсэн хулгайчууд өөрсдөө хувийнхаа ЦС дыг барьж бгаа болохоор урьдч.лаад цах.ны үнээ нэмж бгаа юм. Учир нь цах.ны үнэ хуучин тарифаар бсан бол тэдэнд том ашиг унагах боломж олдохгүй блаа. Одоо ажиллаж бгаа ДЦС д хуучирч муудаад гал алдахад хүрээд бна ч гэх шиг. Өмнөх нь 30 гаран жилд өөрсдөө идэж хулгайлаад ЦС барих мөнгийг хувийн орд харш, тансаг унаа машин, авгай хүүхдүүдийнх нь гадаадад амардаг, эмчлүүлдэг, нүүр амаа татуулж гөлгөр болгодог, сургуулийн төлбөр, хувийн хулгайн бизнес зэрэгт үрээд дуусгадаг болохоор шинийг барих мөнгө бхгүй гэх нь аргагүй.
Улс төрчид өөрсдийнхөө хармаанд ордог авилгалын мөнгөний хэмжээгээр цахилгааны үнийг жишиж бодсоор байна.Бодит тоо баримтаар үнийг тогтоох хэрэгтэй.
Эрчим хүчний газар нь цахилгааны алдагдалаа айл өрхүүдэд хуваачихдаг нь ойлгомжтой. Гомдол гаргаад ямарч нэмэргүй. Өьөл аль болохоороо хэмнээд байхад л өмнөхөөсөө их төлбөр гардаг
Энэ гэж нэг бүтэхгүй нөхөр байнаа. Сонгуульд дэвшиж бхдаа мөнгө авч байгаад баригдсан биз дээ.
Намынхаа Цэнгүүн гэгч ха лтар хүүхэнд хэл
Хариуцлагаа тооцоочээ. Эрчим хүчний станцууд дарга нартай нь тооц л доо Худлаа попроод л
Женкогийн хошногоны алчуур битгий хуцаад бай !
Нэмэх нь яахав бид чанартай, тасралтгүй эрчим хүчээр хангагдмаар бна.
Поп худ гар минь цахилгаан дулааны үнэ гэж хэдий хэрийн зардал гаргаж үйлдвэрлэдэг түүнтэйгээ дүйцэх хэмжээг хэлнэ иргэдээс асууж тогтоодог гэж поп худалч чамаас өөр дэмийрэх хүн үгүй
Зах зээлийн эдийн засагт шилжээд 35 жил болчихоод байхад энэ мэтийн худ төрийн түшээд байсаар л байх юмдаа ккк
Найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдахын тулд цахилгааны үнэ нь цахилгаан үйлдвэрлэх өртөг зардалтайгаа дүйцсэн байх ёстой. Улс их хэмжээний алдагдал үүрч цахилгааны үнийн зөрүүг төсвөөс татаас маягаар төлөөд явах нь зөв шийдэл бишээ. Хиншүү Ганбаатар худлаа ярьж улсаа хорлож ирсэн адгийн амьтан. Улсынхаа хөгжлийн эсрэг бусдын гар хөл болж явдгийг чинь бүгд мэддэг болсон. Худал ярьж УИХ гишүүн болдог энэ новшийг шүүх цаг ирнэ.
Чи чадахгүй ээ
НҮҮРСНИЙ СОНСГОЛД С.ГАНБААТАРЫН ГЭР БҮЛ НҮҮРСЭНД ГАР ДҮРСЭН УЧРААС ГӨЛИЙТӨЛ ДУУГҮЙ СУУСААР БАЙСАН.ТЭР ХЭРЭГ ЮУ БОЛОВ.
Uulna zov l ym yriad yvhiin eniigee hiij heregjuuleed hulgaich naraasaa hariutsslaga toosoochee ochnoon jil tord blaa hiisen ym bnuu
Энэ хүн дандаа иймэрхүү юмаар нэр хүндээ дээшлүүлэх гэж улайрдаг Албан тушаал эрх мэдлийн төлөө 2 нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй хүн дээ
За чи битий хуцаад бай!! Одоо нэмснээрээ нэмэхгүй бол Цахилгаан станц явахаа байх нь.Чи мэдэж бгаа мөртлөө худлаа пропорч энэ тэр
Чамайг андахаа байсан ард түмэн!
Энэ мал. Бүр дур зоргоороо мөөрч баых шив.
Энэ м..а..л. үхэр мөөрөөд.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтанд орохоос өмнө Цахилгааны тарифыг Женко ах
чинь нэмүүлсэн биздээ. Одоо яагаад попроод бгаа юм бэ?