Улс төрийн мэдээ

УДШ-ээс Хөгжлийн банкны хэргийн тогтоолыг оролцогч нарт өнөөдөр гардуулна

Хөгжлийн банкны гэх хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцсэн. Улмаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох энэ томоохон хэргийн материалыг нэгтгэж, тогтоолоо албажуулахын тулд 30+30 хоногийн турш ажиллаад байгаа юм.

Тэгвэл Улсын дээд шүүхээс өнөөдөр шүүхийн тогтоолыг хэргийн оролцогч нарт гардуулахаар болжээ.

Үүнд УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар багтаж буй. Түүнийг Хөгжлийн банкны хэрэгт гэм буруутай гэж үзэн торгох, нийтийн албанд томилогдох эрхийг хасах ял оноосон юм. Ингэхээр түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх хөндөгдөнө. Харин шүүхийн тогтоол албажаагүй гэдэг шалтгаанаар энэ процесс саатаж, намрын чуулган завсарласан билээ.

Өнөөдөр хэргийн бүх оролцогч шүүхийн тогтоолыг гардаж авснаар УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг эгүүлэн татах үндэслэл бүрдэж байна.

Г.САНСАРМАА

May be an image of text
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button