Улаанбурханы гурав дахь тохиолдол батлагдлаа

Өнөөдөр Улаанбурхан өвчний дахин нэг тохиолдол батлагдсан байна.
Энэ нь урьдын адил мөн Вьетнам улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн өгүүлэмжтэй аж. Ингээд Вьетнамаас зөөвөрлөгдсөн Улаанбурхан өвчний гурван тохиолдол бүртгэгдээд байна. Үүний өмнөх буюу хоёр дахь тохиолдлыг урд шөнө 23.00 цагийн орчимд баталсан юм.
2025 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхий даяар нийт 3106 Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгджээ. Үүнээс монголчуудын ихээр зорчдог Вьетнам, Тайланд улсад дэгдэлт гарч байгаа юм.
Иймд монголчуудыг гадаадад зорчихын өмнө Улаанбурханы вакцинд хамрагдахыг зөвлөсөн.
Түүнчлэн, 2025 оны 02 сарын 18-ны өдрийн Вьетнам улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монгол улсад ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандаарай хэмээн анхааруулж байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.