Нийгэм мэдээ

Орон сууцны хогийн бункер шатаж, 150 хүнийг утаажилтын бүсээс гаргажээ

СХД-ийн 14-р хороонд байршилтай орон сууцны хороололд хогийн бункер шатжээ. Улмаар утаажилтын бүсээс 150 иргэнийг гаргаж, галыг унтраан ажилласан байна.

Тодруулбал, дуудлагыг онцгой байдлын байгууллага урд шөнө 00:33 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтрааж, утаажилтын бүсээс 150 иргэнийг гаргасан байна. 

Онцгой байдлын байгууллагаас иргэдэд бүхэн болзошгүй эрсдэлээс сэргийлж хогийн бункер руу татсан тамхины иш, шатамхай зүйлс хийхгүй байхыг анхааруулжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button